2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий логотой танилцаарай!

Админ | Zindaa.mn
2023 оны 05 сарын 20

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

2026 онд АНУ, Мексик, Канад улсад болох хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны логог ФИФА (Олон улсын хөлбөмбөгийн холбоо) -ноос танилцууллаа.

Лого нь 26 гэсэн тоон дээр ФИФА-ийн Алтан цомын бодит дүрстэйгээр хийгджээ.

Зохион байгуулагч гурван орны (анх удаагаа) алиных нь ч төрийн далбааны өнгө ороогүй байна.

Лого нь мөн ДАШТ-ий тоглолт болох 16 хотуудын хувилбараар өөр өөр өнгөтэй байх гэнэ.

Логог танилцуулаад нэг ч хоноогүй байхад хөлбөмбөгийн хорхойтнуудаас асар их шүүмжлэл дагуулж, эсэргүүцэлтэй тулж буй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top