"Малчид дуулж байна-2023" шоу шилдэг оролцогчдоо авто машин гардууллаа

2023 оны 05 сарын 18

Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний Малчин телевиз  “Малчид дуулж байна” улсын уралдааныг 3 дахь удаагаа зохион байгуулж, 2023 оны тавдугаар сарын 16-ны өдөр "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд Гала тоглолтыг хийж,  шилдэг оролцогчдоо тодрууллаа.

Энэ удаад 500 орчим малчин оролцсоноос шилдэг 22 оролцогчийг  шалгаруулсан бөгөөд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчин,сумын алдарт уяач Л.Баасан тэргүүн байрыг эзэлж, автомашин, хурдан удмын адуу, клип хийлгэх эрхээр шагнууллаа.

Удаах байрыг Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин З.Болормаа эзэлсэн бөгөөд зөөврийн сууц, хурдан удмын адуугаар шагнуулсан бол гутгаар байрын шагналыг Төв аймгийн Заамар сумын малчин Т.Баасансүрэн хүртэж мотоцикль, хурдан удмын адуугаар шагнуулав.

Тусгай байрыг шагналыг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын малчин Б.Лувсангомбо, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин О.Чинзориг нар хүртлээ.

Уг нэвтрүүлгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр "Монгол сат network" компани, ивээн тэтгэгчээр "Их Засаг" ОУИС болон "Хүнс экспресс" ХХК ажиллалаа.

"Малчид дуулж байна-3" шоу нэвтрүүлгийн зураг авалт зургаан сарын турш үргэлжилсэн бөгөөд нийтдээ 855 минутын нэвтрүүлгийг үзэгч түмэндээ зориулан хүргэсэн байна. Энэхүү шоу нэвтрүүлэг нь монгол үндэсний их өв, дуун соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.19.37) 2023 оны 05 сарын 19

Одоо энэ хавтгайрсан шоугаа болимоор, дуучин малчин хэнд хэрэгтэй юм бэ, нийгэмд ч малдаа ч хэрэггүй хоосон шоучин

0  |  2
Зориг(202.9.40.23) 2023 оны 05 сарын 19

Мэргэжлийн бүх хүмүүс дуулаад дууслаа одоо хангалттай . Дуун цэнгүүн шоуны орон болж дууслаа одоо больёоо ажлаа хийцгээе л дээ

0  |  2
Top