Дээрэлхэлт, хүчирхийлээс сэргийлэх орон нутгийн чадавхийг бэхжүүлэх нь

2023 оны 05 сарын 19

Аль ч улс орны хувьд хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг бий болгогч нийгмийн бүлэг бол залуучууд байдаг. Чухамдаа энэхүү бүлгийн нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санаа, соёлын амьдралд оролцож буй түвшин, тэдгээрийн хөгжилд оруулж буй хувь нэмрээс улс орны хувь заяа хамаарах учиртай.

Судлаачдын тэмдэглэснээр, “Монгол Улс бол залуучуудын орон” хэмээн нэрлэгдэж ирсэн нь дан ганц хүн ам зүйн утга бус, өмнөх тогтолцооны үед ч, өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцад ч, өнөөдрийн энэ өдрүүдэд ч улс орны хөгжлийн түүчээ нь залуучууд байж ирсэн, байсаар байгаатай нягт холбоотой. Залуучуудын нэг хэсэгт нь амьдралд хөлөө олж, сайхан амьдрах нөхцөл бүрдсэн ч нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй бус хэвээрээ байж, зах зээлийн ширвэлтэд өртсөн залууст хөлөө олоход нь хэн, юугаар, хэр хэмжээгээр, хэрхэн туслахаа мэдэхгүй явсаар байна.

Монголын залуучууд хүчирхийлэл, зам тээврийн болон үйлдвэрлэлийн осол, архидалт, нийгмийн тэгш бус үйлчилгээ, агаарын бохирдол зэрэг хүний аюулгүй байдлын олон эрсдэлтэй нүүр тулгарч байна. Хүний аюулгүй байх эрх зөрчигдсөн болон хүчирхийллийн дараах ноцтой хэлбэрүүд байгааг 2016 оны Хүний хөгжлийн илтгэлд дурдсан.

ДЭМБ-аас олон улсын хэмжээнд сургуулийн сурагчдын дунд явуулсан эрүүл мэндийн судалгаагаар Монгол Улсад 13-25 насны залуусын 30 гаруй хувь, 16-17 насны хүүхдүүдийн 20 орчим хувь нь судалгаанаас өмнөх нэг сарын хугацаанд ямар нэг дээрэлхэлтэд өртөж байсан мэдээ бий (ДЭМБ, 2013). Ер нь өсвөр насандаа хэн нэгнийг дарамтлах буюу дарамтлуулах нь хожим илүү ноцтой хүчирхийлэл үйлдэх үндэс болох эрсдэлтэй юм.

Олон улсын жишгээс үзэхэд гэмт хэргийг голдуу 15-30 насны эрэгтэйчүүд үйлддэг. Монгол улсад 18-34 хүртэлх насны залуучууд гэмт хэргийн хохирогчдын тал хувь, гэмт хэргээр шийтгэгдсэн хүмүүсийн 75 хувийг тус тус эзэлж байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд дээрэлхэлт, хүчирхийлэл нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулж, сургууль, багш, эцэг эхчүүд анхаарал хандуулах болсон нь сайн юм. Сурагч, өсвөр үеийнхэн, залуучуудын дунд гарч буй дээрэлхэлт, хүчирхийлэл нэмэгдэж, ЦЕГ-ын мэдээллээр Монгол Улсад жилдээ 500-605 хүн амиа хорлож байгаагийн 25 хувь нь 10-25 насны хүүхэд залуучууд байна. Амиа хорлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад дээрэлхэлт, дарамт нөлөөлж байгаа бөгөөд дэлхийн улс оронд энэ шалтгаан тавдугаарт нэрлэгдэж байна. Эндээс үзвэл залуучуудын дундах хүчирхийлэл нь тэдгээрийн сайн сайхан байдалд хор хохирол учруулж байгаа бөгөөд хамтын хүчин чармайлтаар шийдэх нийгмийн асуудал болжээ.

Залуучуудын дундах дээрэлхэлт, хүчирхийллийн шалтгаан, өнөөгийн төлөв байдал, түүний ур дагаврыг судлан эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх арга зүйг нэвтрүүлэх шаардлагатай юм. Өндөр хөгжилтэй олон улс оронд туршин хэрэгжүүлсэн, үр дүнтэй нь нотлогдсон загвар, аргачлалыг Монголд нэвтрүүлэх боломж их. 

Залуучууд бол нийгмийг хөдөлгөгч хүч, баялаг учраас олон улсад залуучуудын хөгжлийг дэмжих хандлагыг нийгмийн бодлогын салбарт баримталж байна. Залуу насны бие махбод, сэтгэл зүй, нийгмийн хөгжлийн онцлогийг таньж, мэддэг байх нь тухайн хүн амын бүлэгт чиглэсэн хөтөлбөр үйлчилгээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой. Ялангуяа өндөр хөгжилтэй оронд хүчирхийлэл үйлдэж буй орчин нөхцөлийг анхаарч, амьдралын чанарыг сайжруулснаар тухайн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж, зохих үр дүнд хүрсэн байна. Нөгөө талаар хүчирхийллийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх үзэл санааг уйгагүй, хүчтэй ухуулан сурталчлах нь бодлогын нэгэн чухал шийдэл юм. Өнгөрсөн хугацаанд залуучуудад үзүүлэх тусламж, үйлчилгээний гарааны нөхцөл баттай тавигдсан ба эдүгээ хүчирхийллийн асуудлыг тодорхойлохоос шийдвэрлэх хөгжлийн хөтөлбөрт, аян арга хэмжээ зохиох үйл ажиллагаанаас нөлөөлөл интервэнц буюу хөтөлбөр, үйлчилгээ рүү, сургалтаас зөвлөгөөнд, мэдээлэл өгөхөөс мэргэжлийн үйлчилгээ рүү тус тус шилжүүлэх нь нэн чухал.

 

ЗАЛУУЧУУДЫН ДУНДАХ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧАДАВХ

 

Залуучуудын дундах хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд мэдлэг, чадвартай боловсон хүчин, дэмжлэг бүхий бүтэц, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа чухал. Олон салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэн ажиллахад хамгийн чухал зүйл нь залуучуудын асуудлаар ижил ойлголт, мэдлэгтэй байх явдал юм. Залуучуудын дундах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааны дараах хувилбаруудыг санал болгож байна.

Үүнд:
 

  • Эрүүл мэндийн мэргэжилтэн болон нийгмийн ажилтан бэлтгэх хичээлийн хөтөлбөрт залуучуудын дундах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх агуулгыг тусгах;
  • Залуучуудын дундах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үндсэн чиглэл болон албыг байгуулах;
  • Залуучуудын дундах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх стратегийг ТББ болон бусад салбаруудтай хамтран боловсруулах;

Олон нийт, орон нутагт чиглэсэн залуучуудын дундах хүчирхийллээс урьдчилан сэргийлэхдээ залуучуудын хэрэгцээ, нийгмийн асуудал, тэдний амьдарч, ажиллаж байгаа орчны саад бэрхшээл, давуу тал, нөөц боломжийг тодорхойлох нь эхний алхам байна. Үүний дараа хэрэгцээ, нийгмийн асуудлын онцлог, нөхцөл байдалд нь тохируулан анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэх сайн туршлага, хөтөлбөрүүдийг давуу тал, нөөц боломждоо тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой. Залуучуудын хэрэгцээ, нийгмийн асуудлыг тодорхойлж, тэдэнд чиглэсэн хөтөлбөр, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ залуучуудын болон бусад оролцогч талуудын идэвхтэй оролцоог хангах нь чухал юм.

Орон нутгийн биет тохижилтыг сайжруулах, хүүхэд, өсвөр үе, залуучуудад чиглэсэн хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эрсдэл өндөртэй орон нутаг, хүн амд чиглэсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог хангах нь чухал болохыг  олон улсад хэрэгжсэн сайн туршлагууд харуулж байна. Олон нийтийн сайн сайхан байдлыг хангахад нийгмийн баялаг болох иргэд, олон нийт, албан байгууллагуудын хамтын ажиллагаа, идэвх, оролцоо, итгэлцэл чухал байна. Учир нь нийгмийн капитал сайжрах нь олон нийтийн сайн сайхан байдлыг хангаад зогсохгүй нийтийн хяналтын үүргийг гүйцэтгэж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрддэг юм.

ШУТИС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн багш С.ТУЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зочин(202.126.88.91) 2023 оны 05 сарын 19

ЕБС-дад дээрэлхэлт их бгаа зарим сургуулийн удирдлагууд байдаг л асуудал гэж үл хайхран өнгөрөөж, шүгэл үлээгчтйг чамд буруу бгаа гэхчлэн няцааж бна. Энэ маш хоруу чанартай үйлдэл, Хичнээн хүүхэд сэтгэл санаа, бие иах бодын хохирол амсаж, зовж багааг анхааралдаа авах хэрэгтэй бна. Яагаад амий хорлоод бна???? Яагаад хичээл сургуульдаа дургүй болооод бгаа вэ? Бодолцож үзэх асуудал.

0  |  0
Top