Азийн шилдэг DJ RayRay “Power expo festival”-ын тайзнаа ирж, галзуу сетээ сонсгохоор боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 05 сарын 08

Дэлхийн шилдэг ТОП-100 DJane 12 дугаарт, Азийн шилдэг DJane 2 дугаарт эрэмбэлэгдэг, "Tomorrow land" зэрэг дэлхийн томоохон фестивалиудад оролцдог RayRay “Power Expo Festival”-ын тайзнаа ирж, өөрийн галзуу сетээ сонсгож, тайзнаа DJ урлагийг гайхуулах нь тодорхой болжээ.
 


Мөн "Planet Hip Hop"-ын DJ’s болох Famous, Cross Cutz, Nekbrace, Marcus Aurelius нар өндөр зэрэглэлийн тоглолтуудаар үзэгчдийг баясгахаар болсон байна.
 


Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам нь 2023 оны зургаадугаар сарын 1-4-нд буюу дөрвөн өдрийн турш Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбайтай "Авто худалдааны цогцолбор" төвд зохион байгуулагдана.

Уран бүтээлчдээс дурдвал дэлхийд алдаршаад байгаа "The Hu" тэргүүтэй Монголын амьд хөгжмийн домгууд болох "Никитон", "Нисванис" зэрэг хамтлагуудаас гадна шинэ залуу уран бүтээлчид ч ирэх юм байна.
 

 

ШОУНЫ ТАСАЛБАР АВАХ https://power-festival.com/

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ИЛГЭЭХ https://power-festival.com/exhibition

Холбоо барих: 76768800, 96948884

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top