5%-ийн буцаан олголттой “Багш” картыг зах зээлд нэвтрүүллээ

2023 оны 05 сарын 03

Хүүхэд шуугисан их өргөөний эзэд, эрдэм мэдлэгийн уурхай болсон багш нарт тусгайлан зориулсан “Багш” олон улсын Юнионпэй дебит картыг ХААН Банк өнөөдрөөс зах зээлд нэвтрүүллээ. Багш картын давуу тал нь ном, бичиг хэрэг, гоо сайхан, цахилгаан хэрэгсэл худалдан борлуулдаг томоохон их дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхэд байнгын урамшуулалтай.             

Мөн түүнчлэн орчин үеийн шинэлэг шийдэл бүхий босоо загвартай уг картын эзэн болсноор өнөөдрөөс наймдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл болон орон нутагт ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр хамгийн багадаа 100,000 төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдолд 5 хувийн буцаан олголт авах боломжтой. Нэг харилцагчид буцаан олгох боломжит дээд дүн 50,000 төгрөг байх бөгөөд буцаан олголтын урамшуулал сар бүрийн 5-ны өдөр таны харилцах дансанд шилжин орох болно.

ХААН Банктай хамтран ажилладаг дараах байгууллагуудаас багш нар худалдан авалт хийсэн тохиолдолд 3-30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой төдийгүй энэхүү хөнгөлөлт урамшуулалд орон нутагт салбартай худалдаа үйлчилгээний байгууллагууд хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

“Багш” картын байнгын хөнгөлөлт урамшуулалд хамрагдах мерчант байгууллагууд:

Хэрвээ багш та суурин болон зөөврийн компьютер, түүний дагалдах хэрэгсэл худалдан авахаар төлөвлөж байгаа бол ХААН Банктай хамтран ажилладаг цахилгаан барааны дэлгүүрүүдээс сарын 1.2 хувийн хүүтэй зээлээр авах онцгой нөхцөлийг зөвхөн танд зориулан санал болгож байна. Мөн зээл олголтын шимтгэл хураамжгүй. Тус урамшуулал 2023 оны 12-р сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

“Багш” карт захиалахыг хүсвэл та бүхэн өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт иргэний үнэмлэх, багшийн үнэмлэх эсвэл ажил олголгчийн албан тодорхойлолтыг бүрдүүлэн өгч өөрийн хүссэн байршилд үнэ төлбөргүй хүргүүлэн авах боломжтой.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2007 оноос боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж,  ХААН Банкны шинэ оюутны тэтгэлэг, 2018 оноос Rise хөгжлийн хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн бол энэ онд ЕБС-ийн багш бүсгүйчүүдийн дунд “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр” зарлаж, 120 эмэгтэй багшийг хувь хүний хөгжлийн болон чадавхжуулах сургалтад хамруулж буй билээ. Бид цаашид ч багш ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top