Netflix: Солонгосын шинэ шоу "Physical 100"-г даван гарна

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

 

Netflix-ээс Солонгосын шинэ реалити-шоу гаргах гэж байгаагаа зарлалаа. "Siren: Survive the Island” хэмээх нэртэй шинэ шоу өмнөх "Physical: 100" шоунаас хэд дахин хатуу ширүүн гэдгээрээ онцлог ажээ.

 

 

“Physical: 100” шоунд 100 эрэгтэй, эмэгтэй оролцож, биеийн хүчний дасгал, даалгавраар өрсөлдөж, хамгийн шилдгээ шалгаруулж байсан. Тус шоунд тамирчин, бүжигчин, цагдаа, цэрэг гээд янз бүрийн мэргэжлийн хүмүүс оролцож байсан бол одоо тодорхой хэдэн мэргэжлийн хүмүүс хоорондоо өрсөлдөх юм.

 

 

Шоуны эхний бүлэгт 24 эмэгтэй мэргэжлээрээ каскадер орлон тоглогч, цэрэг, бие хамгаалагч, тамирчин, цагдаа, гал сөнөөгч гэсэн зургаан баг болон хуваагдана. Хэдийгээр зохион байгуулагчид оролцогчдын нэрсийг зарлаагүй ч “Physical: 100” шоуны хэд хэдэн эмэгтэй оролцогч байгаа гэнэ.

 

 

“Physical: 100” шоуны зураг авалт студид болж байсан бол энэ удаад эзгүй арал дээр болох юм. “Siren: Survive the Island” шоу энэ оны хоёрдугаар хагаст үзэгчдийн хүртээл болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top