“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай ба энэ жил “Монтаж” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотод, 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Наадмын гол зорилго нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан шилдэг медиа бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм.

Наадмын хүрээнд Тайвань, АНУ, Герман, Япон, Франц зэрэг олон улсын 12 уран бүтээлчид, Монголын 6 уран бүтээлчдийн медиа уран бүтээлийг үзэгчдэд хүргэх юм.

Уран бүтээлчид:

1. Katja Brinkmann (Герман)

2. Г.Энх-амар (Монгол)

3. Б.Сэргэлэн (Монгол)

4.Г.Гэрэлхүү (Монгол)

5. John Wells (АНУ)

6. Г.Мөнхболор (Монгол)

7. Б.Соёл (Монгол)

8. Б.Мэнд-амар (Монгол)

9. Yao Jui-Chung (Тайвань)

10. Ling Tien (Тайвань) & Fan Hsuan (Тайвань)

11. Liang Ting-Yu (Тайвань)

12. Hyper Wave:Tsai Shih-hsiang (TW) & Lin Szu-ying (Тайвань)

13. Margot Guillemot (Франц)

14. Takahiko Suzuki (Япон)

15. Hung Yu-hao (Тайвань)

16. William Matheson (АНУ)

Куратор: Chieh-Sen Chiu (Тайвань)

Илтгэгчид: Lai Pei-Chun (Тайвань), Yao Jui-Chung (Тайвань).

ХӨТӨЛБӨР: Огноо: 2023 оны 5-р сарын 23-наас 5-р сарын 30-ны хооронд

Үзэсгэлэн:

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

  • Нээлтийн арга хэмжээ: 2023.05.23
  • Үзэсгэлэн: 2023.05.23-29 /14 уран бүтээлчдийн бүтээлүүд/

 МУЗ-ийн дэргэдэх “Улаан гэр” галерей

  • Үзэсгэлэн: 2023.05.19-06.09 /3 уран бүтээлчдийн бүтээлүүд/ 

White rock центрт тус тус зохион байгуулна.

  • Хаалтын арга хэмжээ: 2023.05.30 /3 уран бүтээлчдийн бүтээлүүд/

Лекц: 2023.05.22 - Профессор Yao Jui-Chung-ийн “Incarnation” лекц

Workshop: 2023.05.19 - Yu Hao “New Media Art and Technology”

Workshop: 2023.05.27 - Margot Guillemot & Lai Pei-Chun “Contemporary Art in Taiwan

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top