ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА I Хонины махыг гулуузаар худалдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2022 онд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 174 дүгээр тогтоолыг тус тус баталсан.

Уг тогтоолд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжид 130.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувь хүүтэй олгож, зээлийн нийт хүүгийн 10.5 хувьтай тэнцүү хэмжээний хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар 2 банк (Хаан банк, Худалдаа хөгжлийн банк)-д 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид тус тус олгосон.

Тухайн санхүүжилтээр буюу 53.3 тэрбум төгрөгөөр 7858.6 тн мах бэлтгэж, нөөцөлсөн. Бэлтгэсэн нөөцийн махыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үхрийн ястай махыг 10700 төг/кг, хонины ястай махыг 8600 төг/кг, ямааны ястай махыг 6400 төг/кг үнээр нийслэлийн 9 дүүргийн хүнсний 481 дэлгүүрээр татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн хүртээмжтэйгээр худалдан борлуулж байна.

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 22-наас 23-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 34 байршил (БГД- 8, БЗД- 6, ЧД-4, СБД-4, СХД-5, ХУД-6, БНД-1)-д өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тухайн өргөтгөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар 8300 төгрөгөөр худалдана. 

НӨӨЦИЙН МАХЫН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ИРГЭД ХҮЛЭЭДЭГ БОЛЖЭЭ

Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2022 онд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 174 дүгээр тогтоолын хүрээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг амралтын өдрүүдэд нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж байна.

Тус өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нэг килограмыг 8300 төгрөгөөр борлуулж байгаад иргэд сайшаалтай хандаж байгаа юм. Учир нь жижиглэн савласан хонины нөөцийн мах энгийн өдрүүдэд 8600 төгрөгөөр борлуулуулагддаг бол амралтын өдрийн өргөтсөн худалдаа хямдралтай бөгөөд хонины махыг бүтнээр худалдан авах давуу талтай юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар 2 банк (Хаан банк, Худалдаа хөгжлийн банк)-д 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид олгож, нөөцийн махыг тухайн 12 байгууллага бэлтгэн нийлүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт нийт бэлтгэсэн 7900 тн нөөцийн махнаас 510 тн борлуулагдаж 7390 тн махны үлдэгдэлтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top