"Авлигын жор баригч"-ийг АВЧ ҮЛДЭХ ХҮЧ зузаан байна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

Авлигын загалмайлсан эцэг гэгдэх Т.Бадамжунайг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсын Сэбу хотоос өнгөрөгч мягмар гаригт албадан баривчилсан. Монгол Улс түүхэндээ анх удаа гадны хүчний байгууллагатай хамтран, баривчилгаа явуулж байгаагаараа онцлог юм.

Харин “Шувуу” ажиллагаа ийнхүү гараанаас амжилттай гарч, анхны “зочин”-оо “угтан авах”-тай зэрэгцэн цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр элдэв шуугиан дэгдээж байна. Мэдээж шуугиан дэгдэх нь ойлгомжтой том асуудал. Үүний цаана санаатай санаагүй маш олон хүчин зүйл байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Гэхдээ энд би Т.Бадамжунай болон түүний гэр бүл, амраг садан, ахан дүүст байгаа хөрөнгө мөнгийг тоолж нүдлэхгүй. Тоолох өдөр олдоно, гайгүй. Гагцхүү Т.Бадамжунай гэх нөхөр ямар арга замаар яаж яваад Монгол Улсын төрийн хэмжээнд мафийн зохион байгуулалтыг хийсэн бэ гэх талаар дурдах гэсэн юм.

 

ӨЧИГДӨР АВЧРАХЫГ ШААРДАЖ, ӨНӨӨДӨР ӨРӨВДӨЖ БАЙНА

 

Т.Бадамжунайг “Чингис хаан” нисэх буудал дээр хөл тавьсан цагийн зүүтэй уралдан, “Нэгэн далны босго тулсан хөөрхий Т.Бадамжунай” хэмээн өрөвдсөн бол нөгөө талаас “МАН үеэ өнгөрөөсөн өвгөнөөр шоу хийлээ” гэх мэтээр тактикын шуурга дэгдээв. Энэ мэт эх орны тулга хөндөж, ард түмнийг дунд нь дайтуулах гэсэн харийнхний шидсэн чулуу нийгэмд илтэд нөлөөлж байгаа бололтой.

Хамгийн харамсалтай нь төрийн өндөр дээд алба хашиж явсан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хүртэл шүүмжлэл өрнүүлж, улс төрийн өнцгөөс хандав. Уг нь өчигдөрхөн Монголыг цөлмөж идсэн Т.Бадамжунайг барьж ирсэнгүй хэмээн Засгийн газрыг харааж байсан цахим идэвхтнүүд ч өнөөдөр түүнийг өрөвдөж, эрх баригчдыг пиараа хийж байна хэмээн хараах болов. Үүнд яах аргагүй гадна дотны хүчин зүйл нөлөөлж байна. Харин ч эсрэгээрээ энэ Засгийн газарт баярлах хэрэгтэй.

Т.Бадамжунай нарын зохион байгуулалттай мафийн сүлжээний эдийн засаг Монгол Улсын эдийн засгаас гурав дахин том гэх үг байдаг нь тийм ч тэнэмэл үг биш байх. Ийм л аюултай мафийн загалмайлсан эцгийг баривчлан ирж байгаа нь дараа дараагийн асуудал ил болно. Монголчууд бид алдагдсан боломжоо олж авна гэсэн үг. Эх орон ард түмний төлөө, авлигын эсрэг тэмцэж байгаа Засгийн газрын үйл ажиллагааг өөрөө шалгагдаж байгаа ч дэмжиж, бүр хамтран тэмдэж байгаа хүн байгаа нь сайшаалтай.

 

Т.БАДАМЖУНАЙ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ ТОГТООЖ ЭХЭЛСЭН ҮЕ

 

Улс төрийн талбарт түүний хүрээгүй газар гэж үгүй. Үүн лугаа Т.Бадамжунайгаас дэмжлэг аваагүй, түүнтэй холбогдоогүй улстөрч тун ховор. Ямартай ч ерээд оны эхээр Тээвэр инженер, эдийн засагч мэргэжилтэй Т.Бадамжунай Автотээврийн газрын даргаар ажиллаж, энэ үеэс улс төрд нөлөөгөө тогтоож эхэлжээ.

Улмаар Автотээврийн газрын дарга байхдаа өдгөөгийн “Меркури” захын буурин дээр байсан 37 дугаар автобаазыг өөрийн болгож, “Меркури” группыг байгуулсан. Тухайн үед буюу 1996 онд ялагдсан МАХН-д чамгүй хөрөнгө оруулснаар нам доторх барьцаа лавшруулсан байна. МАХН дотор нэгэнт нөлөөгөө тогтоосон Т.Бадамжунай 2000 он гэхэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан М.Энхболдыг шууд Хотын даргаар томилуулах ажиллагааг амжилттай зохион байгуулж, өөрөө Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилогдсон. Томилогдсон ч юу байхав, өөрийнхөө томилуулсан даргаар тушаал гаргуулсан хэрэг.

Жу ноёнд Хотын дарга биш, менежер байх нь бусдын хараанаас хол бизнесээ өргөжүүлэхэд амар байсан хэрэг. Тиймдээ ч хотын агентлаг газар гээд бүхий л газарт М.Энхболдын тушаалаар бус Жу ноёны дохио зангаагаар томилгоо явагдах болов. Ямар сайндаа Хотын дарга М.Энхболдод ажил албаны санал тавьж намынх нь ирэхээр “Жу мэднэ, очиж асуу” гэдэг дарга байсан гэдгийг улс төрийн хүрээнд ярьдаг.

Нэгэнт хотыг атгандаа оруулж, хүрээний хэмжээнд дийлдэхээ байсан Жу ноён 2004 он гэхэд УИХ-ын гишүүн болж, түүний хамрах хүрээ улам өргөжин, мафийн сүлжээнд нэгэнт орсон байв. Жу ноёнд нийслэл жижигдэж байсан учраас М.Энхболдыг Хотын даргаас шууд Ерөнхий сайдад дэвшүүлж, жинхэнэ утгаараа мафийн эзэн болсон учиртай. Энэ үеэс аанай л сайдаас эхлээд агентлагийн дарга хүртэлх томилгоог Ерөнхий сайд М.Энхболд бус Т.Бадамжунай хийдэг болсноор Монгол Улс Т.Бадамжунайн гарт бүрэн орсон.

 

ГУРВАН “Э” БУЮУ Т.БАДАМЖУНАЙН НОЁРХОЛ

 

М.Энхболдыг дүүргээс хот руу, хотоос Ерөнхий сайд руу өргөж явсан Т.Бадамжунай аанай л Н.Энхбаярыг 2000 онд Ерөнхий сайд болоход албан тушаалын томилгоог мөнгөжүүлэх ажиллагааг зааж өгч, улмаар МАН доторх сүлжээг улам нарийн зохион байгуулалтад оруулав. Залуусын эгнээг ч Д.Загджав тэргүүтнээр өргөжүүлж гартаа хийж эхэлсэн гэдэг.

Түүнд Н.Энхбаярыг гаргаж ирэх амархан байв. МАХН 1996 онд ялагдахад дүрэм ёсоор Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Даш-Ёндонг жийж, оронд нь Н.Энхбаярыг оруулж ирэх ажиллагааны автор нь Т.Бадамжунайг гэдэг. Угийн давших хүслээр дүүрэн Н.Энхбаяр 1997 онд парламентад 25 суудалтай МАХН-ын бүлгийн ахлагч, МАН-ын дарга болж чадсан. Харин МАХН 2000 онд үнэмлэхүй ялалт байгуулсан учраас дэм болсон Н.Энхбаяр нь ч Ерөнхий сайд болжээ. Энэ цагаас хойш Жу ноёны мафийн сүлжээ хүчин төгөлдөр байсан ч бүрэн ажиллаж чадахгүйд хүрчээ.

Учир нь Н.Энхбаяр өөрөө бүхнийг хийх гэсэн бололтой юм. Тиймээс 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг дэвшүүлэн зайлуулах ажиллагааг мөн л зохион байгуулав. Энэ сонгуулиар Н.Энхбаярыг ялалт байгуулсны дараа ажиллагаа явуулж байж 2006 онд М.Энхболдыгоо эргүүлэн Ерөнхий сайдын суудалд залчихсан үе л дээ. Тэр 2008 оноос хойш улс төрд ямар нэгэн албан тушаал хашаагүй ч бүхий л асуудлыг зохицуулж байв.

Өөрөөр хэлбэл, мафийн эзний ажлыг бүрэн дүүрэн хийсээр байсан. Арга ч үгүй. Тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд бүгд түүний дэмжлэгээр өндөр авсан учраас түүнд ямар нэг алба хаших хэрэг байсангүй. М.Энхболд, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд цааш хөвөрнө. Цаашлуулж харвал 1996, наашлуулж харвал 2000 оноос хойш 2017 он хүртэл гурван “Э”-гийн ноёрхол 20 жил үргэлжилсэн учраас Т.Бадамжунайд айх аюул байсангүй.      

 

Н.ЭНХБАЯР ҮГЭНД ОРООГҮЙ УЧРААС Ц.ЭЛБЭГДОРЖИД ХАЛААГ НЬ ӨГӨВ

 

Т.Бадамжунайн хаанчлал далд өрнөсөөр байсан учраас өөрийгөө нэгэнт хаанаар өргөмжилсөн Н.Энхбаярт таатай байгаагүй ч дэмжиж байсан Т.Бадамжунайг яах ч арга байсангүй. Жу ноёны хүч дүүрэн биш ч Гаалийн даргаар Х.Баатар гэх мэт хүмүүсийг томилуулсаар байсан гэдэг. Тиймээс Н.Энхбаяр Жу ноёны хамтрагч зарим нөхдийг шалгаж, цагдаж, алсуураа түүнд сануулга өгч эхэлжээ.

Нэг сануулга нь “Гаалийн” хэмээх Х.Баатар ял авч байсан. Ингэхдээ Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Энхбатад үүрэг өгч, даргынх нь бүхий л үйлдлийг хальсан дээр буулгаж байсан тухай өдгөө ч хэвлэлийн архивт бий. Ингээд дэд даргынх нь цуглуулсан баримтад тулгуурлан түүнд ял өгч байв.

Эцэст нь Н.Энхбаяр бүр тоохоо больж, Монгол Улсыг дангаар эзэгнэх санаархал нь бүрэн дийлж байсан учраас 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Жу ноёнд өөр Ерөнхийлөгч хэрэгтэй болсон. Ингэж л Ц.Элбэгдорж гэх Ерөнхийлөгчтэй болсон түүхтэй. Энэ тухайд гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд асан С.Баяр, Т.Бадамжунай нар Хөвсгөлийн Ханхад Ц.Элбэгдоржийг дуудаж, “Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлд, бүх зүйлийг чинь бид хийж өгье” гэсэн гэдгийг баттай эх сурвалж хэлдэг. Хөрөнгө мөнгийг нь өдгөөгийн үндэсний томоохон групп босгож байсныг эх сурвалж хэлдэг. Ингэж л мафийн эзний хүслээр МАН-ынхан Н.Энхбаярынхаа эсрэг хөдөлсөн. Үүгээр ч зогсохгүй нэг мөр дарж авахыг хүссэн учраас Н.Энхбаярыг Ц.Элбэгдоржоор яллуулсан. Ямар сайндаа л МАН-д гомдсон Н.Энхбаяр тэдний голж орхисон МАХН нэрийг авч байхав дээ.

Нэг зүйлийг ажиглаарай. Ц.Элбэгдоржийг 2017 онд Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа Т.Бадамжунайг шалгаж эхлэхэд тэрбээр 2018 онд урьд хилээр зугтаж гарсан байдаг. Яагаад гэхээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн М.Энхболд АН-аас дэвшигч Х.Баттулгад ялагдаж, улмаар залуусын тэмцлийн өөдөөс сөрөх чадваргүй болсон М.Энхболд УИХ-ын даргын суудлаа өгсөнөөр түүнд хамгаалалт үгүй болов, М.Энхболдод ч нэр дэвших эрх өгсөнгүй.

 

ЗАСГИЙН ГАЗАРТ ТАЛАРХАЖ, АРД ТҮМЭН ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

 

Өнөөдөр төрийн эрхэнд наяад оны залуус гарч ирсэн. Тэд нийгэм буруу явж ирснийг засах гэж өөрсдийнхөө улс төрийн карьер, амьдрал ахуй, бүхий л зүйлээрээ дэнчин тавин тэмцэж байна. Тиймдээ ч Засгийн газраас өрнүүлж байгаа “Таван Ш” ажиллагааг дэмжих хэрэгтэй. Т.Бадамжунайг баривчлан ирж байгаа нь сайны дохио. Дараа дараагийн “Шувуу” ажиллагаа өрнөж таарна. Ард түмний сайхан амьдрах боломж, хүүхдийн сурч боловсрох мөнгийг хэдхэн хүн зохион байгуулалтайгаар эзэмшиж байгааг л таслан зогсоох ажиллагаа шүү дээ. Ердөө сайн сайхан ирээдүй бүтээх гэсэн залуу удирдагчдын зүрх сэтгэлээс гарч байгаа үйл хэрэг.

Мэдээж хэрэг, авлигын жор баригч Т.Бадамжунайн хүч зузаан байна. Нийгмийг талцуулж байгаагаас харахад түүний гар хөл болох бизнес улс төрийн бүлэглэл амь бөхтэй оршиж бидний ирээдүйн боломжийг хулгайлсаар байна. Үүнийг л таслан зогсоохын тулд Жу ноёныг барьж ирсэн хэрэг шүү дээ. Одоо учиг хөвөрч, бүх зүйлийг учиг тайлагдах нь дамжиггүй. Ийм л цаг үед ард түмний дэмжлэг юу юунаас чухал байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hh(24.126.14.119) 2023 оны 04 сарын 09

Ard tumen bol hen n ch omooroogui shuu.zohion baiguulalttai shuum bitgii taraagaachee!!!

0  |  0
irgen(31.45.6.241) 2023 оны 04 сарын 08

nas, zvs, huis ogt hamaagui! huuliin umnu!

0  |  0
DR. ADITYA(197.211.63.73) 2023 оны 04 сарын 08

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.73) 2023 оны 04 сарын 08

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 04 сарын 07

70 farsan ene obgon ch yamau baunaa mongolyn mongiig l olj ir Nsranxuu Baterdene Enxbol/Melbegdorj tsug shalga ene obgon 1-aaraa xuugeegyi

1  |  0
иргэн(66.181.168.8) 2023 оны 04 сарын 07

МАНАН бүлэглэлийн толгойлогч гэдэг нь тодорхой байдаг юм.\nТэгээд мафийн толгойлогч гэдэг тодорхой Монголын аливаа асуудалыг Сингапурт шийддэг гэдэг явган яриа байдаг байхаа.

0  |  0
Zochin(192.82.70.139) 2023 оны 04 сарын 08

Энэ бичиж байгаа хүн бодит байдлыг мэддэгүй хүн болтой. М.Энхболд 1999 онд хотын мээр болсон. Бадамжунай нэлээд сүүлд орж ирсэн юмда. Э-нүүдийн бодит байдлыг ч сайн мэдэхгүй байна.

4  |  0
Top