Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо нь Дундговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 03 сарын 31-ээс 04 сарын 02-ны хооронд амжилттай зохион явуулсан байна.

Тус тэмцээнд эрэгтэй 26 эмэгтэй 11 багийн тамирчид өрсөлдөж, хөдөө орон нутаг 3х3 стандартаар зохион явуулсан анхны тэмцээн болон тэмдэглэгджээ.

Тэмцээний шагналт байранд шалгарсан багууд:

Эрэгтэй Алтан медаль – Эрдэнэт 5-р сургууль
Мөнгөн медаль – 14-р сургууль
Хүрэл медаль – Металл Жуниор

Эмэгтэй Алтан медаль – Баянхонгор аймаг
Мөнгөн медаль – Оюуны Ундраа цогцолбор сургууль
Хүрэл медаль – МонПон-1-р баг


Шилдэг тоглогчид:
MVP н.Буянтогтох /Эрдэнэт/ MVP Б.Болор-эрдэнэ /Баянхонгор/

Бэлгэдлийн шилдэг тоглогчид:
Эрэгтэй – Э.Ангараг /14-р сургууль/

Эмэгтэй – А.Анужин /Монпон-2/



Сэтгэгдэл ( 0 )