“Буряад ТВ” З.Ойдов, А.Энхээ нарын алдартнуудаас ярилцлага авлаа

2023 оны 03 сарын 31

Буриадын “Буряад ТВ” телевизийн уран бүтээлчид энэ өдрүүдэд Монголд ажиллаж байна. Тус телевиз манай ТВ-8 телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

“Буряад ТВ”-ийн “Бүргэд” спортын хөтөлбөрийг монголчуудын сайн танил Жамц Лхамажапов хөтлөн явуулдаг. Жамц бол чөлөөт бөхийн ОУХМ цолтой, Орос, Киргизийн шигшээд барилдаж байсан эрхэм.

Тэрээр дотнын найз О.Пүрэвбаатарын хамт Монголын спортын хоёр домогтой ярилцлага хийсэн байна.
 
Монгол Улсын Гавьяат тамирчин, 1986 оны дэлхийн Цомын аварга, 1985 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 1986 оны ДАШТ-ий хүрэл медальт Авирмэдийн Энхээтэй гэрт нь очиж, ярилцсан.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга (1974, 1975), олимпын мөнгөн медальт (1976), Азийн наадмын аварга, Зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов гуайтай ТВ-8 телевизийн студид ярилцлага хийлээ.
 
Жамц Лхамажапов - Агын буриад тойрог, Согто Хангил тосгоны уугуул. Чөлөөт бөхийн 63 кг-ын жинд барилддаг байсан. 12 настайдаа Согто Хангилд Б.Б.Бальжинимаевын удирдлага дор хичээллэж эхэлсэн. Дараа нь алдарт Борис Будаевын багш Валерий Иванов дээр хичээллэжээ. 2001 он хүртэл Оросын шигшээд, 2001 оноос Киргизийн шигшээд барилдсан.

Базар Ринчиногийн нэрэмжит тэмцээний 6 удаагийн аварга, ОХУ-ын Цомын хошой аварга (1993, 1996), ОХУ-ын АШТ-ий мөнгөн медальт (Кызыл, 1997), Зэвэгийн Ойдовын нэрэмжит олон улсын тэмцээний аварга (Монгол, 2000), Дан Коловын нэрэмжит тэмцээний мөнгөн медальт (Болгар, 2000), Яшар Догугийн тэмцээний хүрэл медальт (Турк, 2000), Багийн ДАШТ-ий аварга (Москва, 1998).

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.52.71) 2023 оны 04 сарын 01

2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

Зочин(66.181.186.58) 2023 оны 04 сарын 03

Буриадууд манайхны ереесен дугуйнуйд, спортыг бех тедийхнеер ойлгодог гарууд, бехеес еер юм чадахгуй, еер юм оролдсон ч оросууд нь дээш нь гаргадгуй нам дарчихна

1  |  0
Top