Хонхны дуу хэнийг сэрээв

2023 оны 03 сарын 31

Урд шөнө хар дарж зүүдэллээ

Урт гар намайг зовооно...

Ардчиллын дуун гэгддэг “Хонхны дуу”-ны тэргүүн мөрүүд. Гэвч мөнөөхөн урт гар нь алга болохгүйгээр барахгүй ардчилал гэх автортой том намыг зовоосоор байгаа нь нүцгэн үнэн. Гучаад жилийн өмнө, -30 хэмийн хүйтэнд Сүхийн талбайд жагсахдаа урт гар гэж юуг сэтгэж байсан, “Хонхны дуу”-наар чухам хэнийг сэрээж орхисон бэ? Асуух л асуулт, бодох л цаг.

Ардчилал гэдэг бол ил тод, нээлттэй, эрх чөлөөтэй, хэн нэгэн хүний амьдрал хэн нэгний бодол хүслээр зурагддаггүй тийм нийгмийг хэлнэ.

Өнөөдөр манай нам, танай нам, миний тамга, чиний тамга гэж толхилцоод байгаа фракцууд чухам үүний төлөө тэмцсэн юм. Хүүш шүүх гэж гайхаад, “ардчилал” гэдэг шошгоор эрх мэдлийн цулбуур атгах атгаг санаатай 50 настнууд “Хонхны дуу”-г дуулсаар байх уу. 50-иад настнуудын аманд “Хонхны дуу” аялагдсаар байх юм бол ойрын 30 жилдээ мөнхийн “сөрөх” хүчин байна. Хэрэв үнэхээр урт гараас салж, “Хонхны дуу”-г цангинуулсаар байя гэвэл коммунист системт төсөөлсөн утопи төсөөллөөсөө салах нь зүйтэй.

Эрх мэдлийн гинжин хэлхээнд тэд ардчиллаар дамжин хүрсэн байж болох ч “ардчиллын” мөн чанарыг энэ нийгэмд хүмүүжсэн залуус нь үүрч гарах ёстой. Энэ бол аливаа нийгмийн бичигдээгүй дүрэм. Үүнийгээ ухаарах, эс ухаарахаас Ардчилсан нам, цаашлаад улс орны ирээдүй шалтгаалах учиртай.

“Монголын дуу гэдэг Моторын дуу биш ээ” гэдэг шиг “Хонхны дуу” гэдэг нь Ардчиллыг зүүдэндээ төсөөлсөн өсвөр настнуудын дуу биш. Энэ бол парламентат ёс, өөр өнцөг, өөр галбир байна гэдэг эрх чөлөөний тухай ойлголт. Өөр юу ч биш. Үүнийг хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд өмчлөх, эс өмчлөх тухай ярих ёсгүй.

Бүлээн наран элчээрээ

бээрсэн толгодыг гэсгээнэ

бэлгэдлийн хонх нь эгшгээрээ

Нойрноос бүгдийг сэрээнэ...

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.52.71) 2023 оны 04 сарын 01

2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

Тэхх(66.181.189.67) 2023 оны 04 сарын 01

Урт гартнууд зовоож байна даа энэ улсыг

1  |  0
Top