Орхон аймаг наадам зохион байгуулсан ажлаа тайлагналаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д. Дэлгэрбаяр, ахлах мэргэжилтэн Э.Лхамсүрэнбаатар, мэргэжилтэн М.Ариун-Эрдэнэ, нягтлан бодогч Ж. Нямжаргал нар Орхон аймагт зохион байгуулагдсан “Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам”, “Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам”-ын гүйцэтгэлийн тайланг Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагад өнөөдөр /2023.03.29/ танилцууллаа.

“Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам”-ын үндсэн төрлөөр уулын цана, гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, үзүүлэх тоглолтоор снөүбоардын төрөлд 12 аймаг, 7 дүүргийн нийт 417 тамирчин, 24 дасгалжуулагч 357 багц медаль, “Монголын бүх ард түмний спортын өвлийн  XVI наадам”-ын үндсэн төрлөөр уулын цана, гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорттрейк, шайбтай хоккей, үзүүлэх тоглолтоор снөүбоардын төрөлд 12 аймаг, 7дүүргийн нийт 244 тамирчин, 17 дасгалжуулагч 210 багц медалийн төлөө тус тус хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

Наадмыг зохион байгуулах хороог дарга, нарийн бичиг, гишүүд гэсэн 23 хүний үндсэн бүрэлдэхүүнтэй, хорооны бүрэлдэхүүнд 9 дэд хороог 70 хүнтэй ажиллуулахаар байгуулсан. Наадмыг зохион байгуулахад төрийн болон төрийн өмчит байгууллагын 10 барилга байгууламж, 35 авто тээврийн хэрэгсэл, 60 орчим аж ахуйн нэгж байгууллагын 500гаруй ажилтан албан хаагчид ажиллаж “Нөхөрлөл Тэмүүлэл-Амжилт” уриан дор 2023 оны хоёрдугаар сарын 06-13-нд зохион байгуулсан.

 

 

Зохион байгуулалтын онцлох ажлууд:

  • Наадмын өнгө брэндбүүк үүсгэж, бэлгэдлийг шинээр хийж мэдээлэл сурталчилгаа, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнд хэрэглэсэн
  • МУСГЗ, яруу найрагч Дашдондовын үг, Н.Эрдэнэтбаатарыная “Би Монгол тамирчин” нэртэй шинэ дууг СТА Б.Нямдэлгэр, Б.Ариунаа нар анхлан дуулж, өвлийн наадмын сүлд дуу болгов
  • Гэнэтийн ослын даатгалд 5 байгууллагатай хамтран ажиллаж 6 аймгийн 85 тамирчныг нөхөн даатгалд хамруулсан
  • Наадамд оролцогч 6 аймгийн 300 орчим тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулах ажлыг зохион байгуулсан
  • Монголын үндэсний телевиз MNB спортын сувгаар шууд дамжуулалтыг орон нутгаас хийж улс орон даяар нэвтрүүлж мөн наадамд оролцогчдыг мэдээ мэдээллээр хангах зорилгоор www.erdenetsport.mn хаяг нээж мэдээ мэдээллийг бэлтгэн оруулсан
  • 480 гаруй тамирчдыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н Цахим музей, Орхон аймгийн музей, Ус жүжиг, 3D кино үзвэр үзэж, хотын аялалд Бурхан багшийн Сэрэг дүр, Найрамдлын хөшөөг үзэх аялалд хамруулсан
  • Чиглүүлэгчээр сайн дурын хөтчөөр 60 ажилтан
  • Аюулгүй байдал хэв журам сахиулах дэд хороо тэмцээн зохион байгуулагдсан гурван байршилд хэв журам сахиулах, замын хөдөлгөөнийг зохицуулах ажилд 50 цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн
  • Тэмцээн зохион байгуулсан 3 байршлыг камерын удирдлагын төвтэй холбож тэмцээн уралдааны үйл явцыг дүрс бичлэгээр хянасан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top