ОНЦЛОХ СЭДЭВ: Сонгууль албан бусаар эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Тогтолцооны өөрчлөлт, Үндсэн хуулийн нэмэлт гэх яриа энэ оны эхнээс улам хүчтэй гарч эхэлснээр улс төрийн намууд болоод улстөрчид дэл сул алдаа гаргахаас сэргийлэн бүгцгээсэн гэхэд болно. Учир нь одоогийн Их хурлыг тараагаад энэ оны намар сонгууль болно гэсэн “бор шувуу” амнаас ам дамжиж байсан. Мэдээж үүнтэй зэрэгцээд элдэв асуудалд нэр нь холбогдох л юм бол хууль хяналтынхан шалгаж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлчхэж мэдэхээр байгаа нь ч нөлөөлсөн биз.

Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж дууссан. Засгийн газраас санал аваад УИХ-ын даргад өргөн барина гэсэн мэдээлэл өчигдөр цацагдсанаар 2024 оны УИХ-ын сонгууль албан бусаар эхэлсэн гэхэд болно. Яагаад гэхээр горилогчдын хувьд хугацаа тодорхой болсноос гадна холимог тогтолцоогоор энэ удаагийн сонгууль явагдах нь нэгэнт тодорхой болчихлоо. Тиймээс хаврын их улс төртэй зэрэгцэн албан бусаар эхэлсэн сонгуулийн элдэв ажиллагаанууд, хар, цагаан пиарууд тун удахгүй шар усны үер адил түрэн орж ирэх биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top