Гагарины ослын газрын гэрэл зургийг анх удаа нийтэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

ОХУ-ын Улсын архивын газар дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарины амиа алдсан ослын газрын гэрэл зургийг анх удаа олон нийтэд дэлгэжээ.

Гэрэл зураг дээр Ю.Гагарин, цэргийн нисгэгч Владимир Серегин нарын нислэг үйлдэж байсан “МиГ-15УТИ” онгоцны их биеийн хэсгүүд гарсан байна. Гэрэл зургийг 1968 оны гуравдугаар сарын 28-нд буюу осол болсны дараах өдөр авчээ. Түүнчлэн, Гагарин, Серегин нар амь эрстсэн тухай мэдээлэл бүхий хэвлэл болон төрийн оршуулгын ёслолын гэрэл зургийг мөн нийтэлсэн байна.

Гагарин, Серегин нар 1968 оны гуравдугаар сарын 27-нд “МиГ-15УТИ” онгоцоор сургалтын нислэг үйлдэж байхдаа Новоселово тосгоны дэргэд осолдож, амь үрэгджээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ойлго(203.91.115.47) 2023 оны 03 сарын 29

27ны дараах өдөр нь 28. 27нд болсон ослын дараах адөр 28 океу

0  |  0
НАД(202.9.40.102) 2023 оны 03 сарын 29

Гэрэл зургийг 1968 оны гуравдугаар сарын 28-нд буюу осол болсны дараах өдөр авчээ. Гагарин, Серегин нар 1969 оны гуравдугаар сарын 27-нд “МиГ-15УТИ” онгоцоор сургалтын нислэг үйлдэж байхдаа Новоселово тосгоны дэргэд осолдож, амь үрэгджээ.ЭНЭ БИЧИГЧ ИЙМЛ ЮМ БИЧИЖ БАЙНА ДАА....БИЧИЖ БАЙГАА ЗҮЙЛДЭЭ АНХААРАЛТАЙ ХАНДАЖ БАЙМААР ЮМ....

1  |  1
Top