Хоккейн ДАШТ: Кувейтийн баг Индонезийг 4:2 яллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 25

"Steppe Arena" мөсөн өргөөнд явагдаж байнаа шайбтай хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй ДАШТ-ий IV дивизионы тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, Филиппиний багууд оролцож байгаа. Эхний тойргийн байдлаар Индонезийг 14:0 бут ниргэсэн Филиппиний баг хүснэгтийг тэргүүлж байна. Кувейтийг 8:0 буулган авсан манай шигшээ гоолын харьцаагаар хоёрт бичигдэж байгаа юм.

Дөнгөж сая Мөсөн өргөөнд Кувейт, Индонезийн тоглолт өндөрлөж, Кувейтийн баг 4:2 яллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top