Узбекистаны Ерөнхийлөгч хоккейн багтаа баяр хүргэлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Монголын нийслэлд "Мөсөн өргөө"-нд явагдсан шайбтай хоккейн залуучуудын Ази, Номхон далайн АШТ-д Узбекистаны шигшээ баг түрүүлсэн билээ.

Узбекистаны шигшээ баг таван тоглолтод бүгдэд нь ялалт байгуулсан. Тэд Туркменистаныг (5:0), Ираныг (14:1), Монголыг (7:4), Таиландыг (10:2), АНЭУ-ын багийг (8:1) ялсан.
 


Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев “Манай залуу хоккейчид улс орны түүхэнд үлдсэн, том амжилт гаргасныг үнэлэх ёстой. Тус тэмцээний жинхэнэ баатар нь 14 гоолоор өрсөлдөгчдийнхөө хаалгыг мялаасан манай авьяаслаг довтлогч Жасурбек Рустамханов байлаа. Узбекистаны залуучууд дэлхийн спортын талбайд эх орноо алдаршуулж байна. Тэднийг ямар авьяастайг дэлхий харлаа” гэж тэмдэглэсэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top