Маргааш "Мөсөн өргөө"-нд Хоккейн ДАШТ эхэлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Мөрөөдөл биелүүлэгч Мөсөн ордны үйл явдлууд өндөрлөөгүй, өрнөсөөр л байна.

Маргааш (2023.03.23) "Steppe Arena" ордонд шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV дивизионы тэмцээн эхлэх гэж байна.

Монгол Улс ийнхүү түүхэндээ анх удаа шайбтай хоккейн Дэлхийн тэмцээнийг хүлээн авч байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө манай залуучуудын шигшээ баг Ази, Номхон далайн орнуудын аваргын тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн билээ. Энэ удаад Үндэсний шигшээ баг ДАШТ-ий тоглолтоо эх орондоо хийнэ.

ДАШТ-ий IV дивизионы тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, Филиппины багууд оролцоно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top