Монголын бизнес бохирдсоны нэг буруутан нь ТӨР ӨӨРӨӨ

2023 оны 03 сарын 20

 

Монгол Улсын Хөгжлийн банканд татан төвлөрүүлсэн хөрөнгө  хэсэг бүлэг этгээдийн дур зоргоороо зарцуулах эрхтэй мөнгө биш учраас авсан зээлээ хугацаандаа төлж барагдуулахгүй байгаа зээлдэгчдийн мэдээлэл ил тод байх нь зүйтэй. Гэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан бусдын боломжийг  ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮД болон  БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ялгаж, салгаж харах хэрэгтэй талаар, тэдний хооронд алд дэлмийн зөрүү байх ёстой талаар  жилийн өмнө бичиж, нийтэлж байв. Ер нь бол байх ёстой гэдэг байр суурь одоо ч хэвээрээ.

Гэвч нийгмийн хандлагыг харахад хувийн хэвшлийг, бизнесүүдийг үзэн ядах, хорсох хандлага өнгөрсөн саруудад улам л лавширлаа. Ялангуяа Хөгжлийн банкны гэх тодотголтой сонсголууд өнгөрсөн саруудад зохион байгуулагдаж, хувийн хэвшлийнхэн, нэр нөлөө бүхий улстөрчид гэрч, хариуцагчдын хувиар байцаагдаж буй дүр зургууд, тэнд асууж буй асуултууд, өгч буй хариултууд зэрэг нь тэдэнд итгэх нийгмийн итгэлийг чинээнд нь тултал унагаж байна.

Бугласан идээ бээрийг зад татаад, асуудлуудыг уудлаад байгаа мэт нэг талаас харагдаж буй ч нөгөө талаас харахад нийгмийн итгэлцлийг шат шатанд нь унагах, ягт нь тулгахын цаана ямар үр дагаврууд гарч болох вэ гэдэг асуулт ч анхаарал татаж байна.

Ер нь бол Хөгжлийн банкны зээлүүдийн түүх муудсан, зээлдэгч бизнесүүд хариуцлагагүй хандсан асуудлуудын ар, уг шалтгаануудыг аваад үзэхэд төрд ногдох буруу тодорхой хэмжээнд байсаар ирснийг дурдах нь зүйтэй. Монголд бизнес эрхлэхэд том, жижгийн хэмжээнээс үл хамаараад шат шатны авлигын сүлжээ үргэлжид асуудлууд дагуулсаар ирсэн. Эдийн засаг нь бүтцийн асуудалтай, хэдэн түүхий эдийн аяыг хардаг, боломжит бүхий л зүйлсийг импортоор авч цөөн хэдэн валютаа буцаагаад урсгаж өнөөдрийг хүрсэн манай тухайд жинхэнэ баялаг бүтээгч бизнесүүд өсөж, бойжиход бэрхшээлүүд олонтаа тулгардаг нь нууц биш. МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, судлаачидтай хамтран хийдэг "Монголын Бизнесийн Орчин" судалгааны дүнгүүдийг харахад,  оролцсон аж ахуйн нэгжийн  50-иас илүү хувь нь бизнес эрхлэхэд яамд, газрын албаны авлига хээл хахуулийн асуудал бэрхшээл учруулдаг,  төрийн байгууллагын хүнд суртал асуудал болдог гэж хариулсаар өнөөдрийг хүрсэн.

Ерөнхийдөө төрийн угшилтай цавчаа болгоныг даван туулж, өнөөдрийг хүрэхдээ Монголын бизнесийн талбар маш ихээр бохирдсон болохыг Хөгжлийн банкны сонсголууд тод харуулж байна гэхэд болох юм.

Сануулахад, Хөгжлийн банкны чанаргүй болон чанаргүйдэх эрсдэлд орсон зээлүүдийн талаарх мэдээлэл өмнө нь яригддаг байсан ч 2022 оны нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн нийгмийн анхаарлыг урьд урьдынхаас илүүтэй татах болсон. Зээл төлүүлэх кампанит ажиллагаа ч өрнөсөн. Улмаар өнгөрсөн оны эцэс гэхэд 1 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлж, Хөгжлийн банк бондын дефольт зарлахдаа тулж болзошгүй эхний эрсдэлээ хааж чадлаа гэсэн мэдээллийг засгаас өгсөн. Гэхдээ хоёр дахь эрсдэл буюу Евро бондын 450 сая ам.доллар болох одоогийн ханшаар 1.4 их наяд төгрөгийн төлбөрийг энэ оны аравдугаар сарын 23-нд багтаж төлөх ёстой. Үүний тулд дахин 1 их наядаас доошгүй дүнтэй зээлийг эргэн төлүүлэх шаардлагатай байгаа юм.

Улсын Их Хурлаас байгуулагдсан Түр хороо сонсголоор дагнах зуур 1.4 их наядын төлбөр төлөхөд 7 сар л үлджээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.70.49) 2024 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.88.70.49) 2024 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
зочин(192.82.71.151) 2023 оны 03 сарын 20

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ НОХХОЙН ЗАМААР ОРОХОД ХАМАГ БУРУУ НЬ Ж. ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗАР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУУЛЬД ӨӨРСӨДДӨӨ МӨНГӨ ЗАВШИХ ЗАМ НЭЭСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ШҮҮ. БАНКААР ДАМЖДАГ ЗЭЭЛИЙГ ШУУД ЯАМ ОЛГОДОГ БОЛГОСНЫ УЛМААС ХӨГЖЛИЙН БАНКНЫ МӨНГӨ, ЖДҮС-ИЙН МӨНГИЙГ ДУРААРАА ХУВААЖ ЗАВШИХ ЗАМРУУ ОРУУЛСАН ТУЛ ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ ШҮҮ

0  |  0
Иргэн(202.126.90.139) 2023 оны 03 сарын 20

Энэ олон төрийн өмчийн гэгдэх ямар ч ашиггүй, татвар төлөгчдийн төлсөн төсвийн мөнгөөр санхүүждэг компаниудаа татан буулгаачээ! Баахан зээл авдаг тэгээд төсвийн мөнгөөр зээлийг нь хаадаг!

0  |  0
зочин (202.9.47.22) 2023 оны 03 сарын 20

нөгөө тал нь гэвэл манай бизнесменүүд жудаггүй, шуналдаа хөтлөгдөн эх орноо хорлосон, зөвхөн өөрийгөө болсон үйл ажиллаа явуулдагтай бас холбоотой...

1  |  0
Top