"Наурызын баяр"-ын барилдаанд Улсын аварга П.БҮРЭНТӨГС түрүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан Улс, аймгийн алдар, цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпорац, “Гацуурт” ХК, “Увс нуур” дэвжээний бөх, Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, Улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв. 
 


Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Хово центр” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, Улсын начин О.Түмэн нар шалгарлаа.

Наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн, Д.Хүдэрбулга нар үлдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top