ЖҮДО: Олимпын аварга Абэ Үта их сургуулиа төгслөө

2023 оны 03 сарын 20

Жүдо бөхийн олимп, дэлхийн аварга Абэ Үта энэ сарын 15-нд “Nippon Sport Science University” их сургуулиа төгсөж, Хонхны баяртаа оролцлоо.

Абэ тус сургуулийн Спорт, соёлын тэнхимийг дүүргэсэн юм.
 


Ёслол дээр оюутнуудыг төлөөлөн үг хэлэх эрхэм үүрэг хүлээсэн тэрээр “Энэ сургуулийн ачаар хүн боллоо гэж хэлэхэд болно. 4 жил эрдэм ном зааж сургасан багш нар, сургуульдаа баярлалаа. Nippon Sport Science University их сургуулийг сонгосон минь зөв байсан гэдгийг амьдрал харууллаа. Дараагийн зорилго бол Парисын олимпод түрүүлэх явдал” гэж хэллээ.
 


Дөрөвдүгээр сараас Абэ Үта ахынхаа харьяалагддаг “PARK24 Co., Ltd” компанид элсэж, ажиллана. Тус компанийн жүдо бөхийн багт орох ч Nippon Sport Science University их сургуульдаа бэлтгэлээ хийнэ.
 


Бэлтгэлийн дундуур чөлөөт цаг гарах тул дараа нь гадаадад дасгалжуулагчаар ажиллахын тулд сургуульдаа англи хэл сурах гэнэ.

Ирэх тавдугаар сард Дохад болох ДАШТ түүний хувьд дөрөв дэх дэлхийн алтан медаль авах тэмцээн. Түрүүлэхэд 2024 оны олимпын багт сонгогдох юм.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.58) 2023 оны 03 сарын 22

Японд арай манайх шиг бех гээд хялбархан диплом авчихдаггуй байлгуй дээ, манайд болч хялбархан ч гэж худалдаад л авчихаж байгаа л даа

1  |  0
Зочин(202.126.89.62) 2023 оны 03 сарын 22

Японд бол үнэн хүчээрээ сургууль төгсдөг биз ээ, манай бөхчүүд бол бүгд хулхи дипломтой хоосон толгойнууд

1  |  0
Top