Боксын ДАШТ: Бойкот зарласан Нидерландаас нэг тамирчин оролцоно

2023 оны 03 сарын 17

Энэтхэгт болж байгаа эмэгтэйчүүдийн ДАШТ-д хэд хэдэн улс оролцохгүй эсэргүүцэл зарласан. Тэд тэмцээнд ОХУ, Беларусын тамирчдыг оруулсныг эсэргүүцэж байгаа билээ.

Олон улсын сонирхогчдын боксын холбооноос бойкот зарласан улсуудын тамирчдыг ДАШТ-д оролцохыг хүсвэл холбооны нэр дээр оролцуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Нидерландын Меган де Клер холбооны нэр дээр оролцох анхны тамирчин боллоо. Гэвч Нидерландын боксын холбооноос түүнийг тэмцээнд оруулахгүй байх талаар заргалдаж эхэлсэн байна. Тус холбооны тэргүүн Борис ван дер Ворст “Меган де Клэрийг ДАШТ-ий мэдүүлэгт багтаасан нь IBA холбооны дүрэм, журмыг зөрчиж байна. Бид тайлбар шаардаж байна. Энэхүү явдал нь манай холбооны нэр төрийг гутааж байна” гэж мэдэгджээ.

ДАШТ-д Украин, Канад, Чех, Их Британи, Ирланд, Нидерланд, Норвег, Польш, Швед, Швейцар, АНУ улсууд багаа илгээгүй билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top