Боксын ДАШТ: Б.Мөнгөнсаран эхний ялалтыг авлаа

2023 оны 03 сарын 16

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.

Өнөөдөр манай дөрвөн тамирчин эхний тулаанаа хийх юм.

50 кг-ын жинд манай Б.Мөнгөнсаран Туркийн Рабия Топузтай эхний тулаанаа хийлээ. Хоёр тамирчин задгай сайхан үзэлцэж, харилцан цохилцсон ч манай тамирчны цохилтууд илүү оновчтой болж байв. Б.Мөнгөнсаран орж цохин, оноо аваад холдож байв. Дайраад ирэхээр нь мөч урт тул тулгаад зогсооно. Хоёрдугаар үед Туркийн тамирчин хүнд цохилтод орж тоолуулснаар манай боксчин ялах нь ойлгомжтой болсон. Бүх шүүгч нар Б.Мөнгөнсаранд ялалт өгчээ. Манай багийн эхний ялалт. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нарангэрэл(64.119.31.186) 2023 оны 03 сарын 20

Маш сайхан мэдээ бна баяр хүргэе аижилт

0  |  0
Гал(202.126.90.2) 2023 оны 03 сарын 18

Манай эмэгтэйчүүд Булган сүүлтэй бүгдээрээ амжилттай байх ерөөл дэвшүүлье. Хайртай шүү.

1  |  0
Зочин(202.126.90.137) 2023 оны 03 сарын 18

Амжилт, сайн байсн шүү

2  |  0
Top