Орхон, Дарханы шигшээ багууд "Хөвгүүдийн цом"-ын эзэд боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

МХБХ-ны 21 аймгийн Футзалын 14 болон 16 насны Хөвгүүдийн Цомын тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 05-ны өдөр хүртэл амжилттай явагдаж өндөрлөлөө.

Нийт тэмцээнд 15 аймгийн 250 гаруй тоглогчид өрсөлдөж аварга багуудаа тодруулсан юм.

Тус тэмцээнд бусдаасаа манлайлсан шилдгүүдийг тодруулахад 14 хүртэлх насны ангилалд шилдэг хаалгачаар Э.Амаржаргал /Дархан-Уул/, мэргэн буучаар 9 гоол оруулсан З.Мөнгөншагай /Орхон/, тоглогчоор Г.Тэмүүлэн /Дархан-Уул/ нар тодорсон бол 16 хүртэлх насны ангилалд шилдгэ хаалгачаар Б.Ган-Очир /Сэлэнгэ/, мэргэн буучаар 15 гоол оруулсан Б.Далайбат /Сэлэнгэ/, тоглогчоор Г.Ганбаяр /Орхон/ тус тус тодорлоо.

21 аймгийн Футзалын Хөвгүүдийн Цомын медальт байруудад 14 хүртэлх насны ангилалд хүрэл медалийг М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон аймаг, мөнгөн медалийг Б.Буянтогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймаг, аваргын алтан медаль цомын эздээр Ч.Гантөмөр дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн шигшээ тодорч, 16 хүртэлх насны ангилалд хүрэл медалийг Б.Билгүүн дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, мөнгөн медалийг Б.Ганцогт дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг, аваргын алтан медаль цомын эздээр Орхон аймгийн шигшээ баг тодорсон юм.

Ингээд МХБХ-ны 21 аймгийн Футзалын Хөвгүүдийн цомын тэмцээнд оролцсон нийт 15 аймгийн шигшээ багийн багш дасгалжуулагч нартаа баярлалаа мөн тамирчдадаа нартаа амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top