Музейн нээлттэй өдрүүдэд 35 музейгээр 174,512 хүн үйлчлүүлжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

"Музейн нээлттэй өдрүүд" 5 хоногийн турш Монгол орон даяар амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчит 35 музейгээр 174,512 хүн үйлчлүүлж эх орныхоо соёлын өвтэй танилцжээ.

Музейн нээлттэй өдрүүдийг зорин очиж үндэсний түүх, зан заншил, соёл, уламжлалаа танин мэдэж, суралцаж байгаа нь хүүхэд багачуудад өв уламжлал, түүх соёлоо танин мэдэхэд томоохон дэмжлэг боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(103.229.123.47) 2023 оны 03 сарын 06

Хамгийн их заваарсан нь Чулуун аль болох хүмүүсийг музейгээ үзүүлэхгүй байх бодлого барьсан

0  |  0
Top