Зүүн Азийн наадмын барилга, байгууламжтай танилцах хуваарийг зарлалаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд болох Зүүн Азийн залуучуудын спортын наадмын зохион байгуулах хороо болон спорт төрлүүдийн холбоодын хурал өнөөдөр /2023.02.28/ Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд боллоо.

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам спортын 11 төрөлд болох бөгөөд наадмын зохион байгуулах хорооноос ажлын явц болон спорт холбоодуудад барилга, байгууламжтай танилцах уулзалтын хуваарийг зарлав.

Наадмын барилга, байгууламжтай танилцах хуваарь
 

  • III.01. Жүдо, чөлөөт бөх, таеквондо - “Степп арена”
  • III.01. Волейбол - “Буянт-Ухаа” спорт цогцолбор
  • III.02. Хөлбөмбөг - МХБХ-ны талбай
  • III.02. Бадминтон - МХБХ-ны футзалын ордон
  • III.03. Хөнгөн атлетик - Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэн
  • III.06. Бокс - Монгол бөхийн өргөө
  • III.06. 5х5 сагсан бөмбөг, ширээний теннис, Э-Спорт - “Уран ган” спорт цогцолбор
  • III.06. 3х3 сагсан бөмбөг - Сүхбаатарын талбай (түр байгууламж)
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top