Ази тивийн АШТ-ий урьдчилсан 2-р шатны тоглолтууд дууслаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

ФИБА 2025 оны Азийн аваргын урьдчилсан 2-р шатны “F” хэсгийн тоглолтууд явагдаж дууслаа. Өнөөдрийн эхний тоглолтод Хонгконгийн баг 71-66 харьцаатай Малайзын багийн хожсон бол хоёр дахь тоглолтод Тайландын баг 78-60 харьцаатай Сингапурын багийг хожсон юм. Харин сүүлийн тоглолт талбайн эзэн Монгол болон хэсгийг тэргүүлэгч Гуамын багуудын хооронд боллоо.

Тус тоглолтод 82-81 харьцаатай Гуамын шигшээ баг эцсийн мөчид хожлоо. Ингэснээр Азийн аваргын урьдчилсан 2-р шатны “F” хэсгийг Гуамын баг хожигдолгүй тэргүүлсэн Тайландын баг 4 хожил 1 хожигдолтой 2-р байрт бичигдлээ харин манай баг 3 хожилтойгоор удааллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top