Биатлончид эхний уралдаандаа оролцлоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

Монголын биатлоны шигшээ багийн зургаан тамирчин Латвийн Мадонад болж буй залуучуудын “IBU Cup” тэмцээнд оролцож байна.

Энэ улиралд анхны тэмцээндээ өчигдөр /2023.02.15/ оролцсон манай биатлончид эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн 20 км-ын уралдаанд ОУХМ Э.Энхсайхан 133 тамирчнаас 72 (3+1+0+2),, спортын мастер Б.Анхболд 101 (2+1+0+1) дүгээр байрт оржээ.

Эмэгтэйчүүдийн 15 км-т ОУХМ М.Должинсүрэн 112 тамирчнаас 55 (0+1+0+1) дугаар байр эзэлжээ. Э.Энхсайхан, М.Должинсүрэн нар өнөөдөр дан холимог буухиа уралдаанд хурдаа сорино.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top