ЛеБрон Жеймс шинэ түүх бүтээлээ, тэр бол ХААН

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Үндэсний сагсанбөмбөгийн холбооны (NBA) түүхэн дэх "Мөнхийн" гэгддэг нэгэн рекордыг буюу бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогчийн рекордыг "Хаан" Леброн Жэймс шинэчлэх мөчийг бид харлаа. 

Карим Абдул Жаббар 1968-1989 онд НБА-ийн "Милоуки бакс", "Лос Анжелес Лэйкерс" багуудад тоглож, зургаан удаа аварга болж, нийтдээ  38387 оноо авч байсан.
 


Леброны рекордыг амьдаар нь харах боломжтой Лейкерс - Оклахома багийн тоглолтын тасалбар "хаданд гарч", дээд тал нь 92,000 ам.доллар хүрсэн байна.

Тоглолтын 3 дахь үед 36 оноо авснаар сагсан бөмбөгийн түүх шинэчлэгдлээ. Түүнийг рекорд тогтоосны дараа тоглолт зогсож, ЛеБрон гэр бүлээ мөн Жаббарыг талбай дээр урин гаргаж, Хаан гэдгээ зарлан тунхаглалаа.    
 


НБА-ийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогчид

1. ЛЕБРОН ЖЭЙМС - 38 390 оноо

2. Карим Абдул Жаббар - 38 387 оноо

3. Карл Мэлоун - 36 928 оноо

4. Коби Брайант - 33 643 оноо

5. Майкл Жордан - 32 292 оноо

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top