Неймар “Алтан Самба” шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Францын ПСЖ багийн тоглогч Неймар гадаадад тоглож байгаа Шилдэг бразил хөлбөмбөгчөөр 6 дахь удаагаа шалгарч, “Алтан Самба” цом хүртлээ. 2021 он хүртэл энэхүү шагналыг Европ тивд тоглодог бразил тоглогчид олгодог байсан бол одоо гадаадад тоглож байгаа бүх бразил тоглогч хамрагддаг болсон. Шагналын эзнийг энэ сарын 15-нд зарлах ёстой байсан ч Неймар твиттер хуудсандаа цомтой зургаа тавьснаар шагналын эзэн ил болжээ.  

“Алтан Самба” шагналын эзэд

2008 – Кака, Милан Итали

2009 - Луис Фабиано, Севилья Испани

2010 – Майкон, Интер Итали

2011 - Тиагу Силва, Милан Итали

2012 - Тиагу Силва, ПСЖ Франц

2013 - Тиагу Силва, ПСЖ Франц

2014 – Неймар, Барселона Испани

2015 - Неймар, Барселона Испани

2016 - Филиппе Коутиньо, Ливерпуль Англи

2017 – Неймар, ПСЖ Франц

2018 - Роберто Фирмино, Ливерпуль Англи

2019 – Алиссон Беккер, Ливерпуль Англи

2020 - Неймар, ПСЖ Франц

2021 - Неймар, ПСЖ Франц

2022 - Неймар, ПСЖ Франц

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top