Хүүхдийн спортын өвлийн VII наадам снөүбоардын төрлөөр эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Монголын бүх ард түмний спортын өвлийн XIV наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам “Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт” уриан дор өнөөдөр снөүбоардын төрлөөр эхэллээ.

Насанд хүрэгчид болон өсвөр насны ангиллаар фрийстайл, параллель слалом төрлөөр явагдаж байна.

Тэмцээнд Орхон, Төв, нийслэлийн Баянгол, Баянзүрх зэрэг дүүргээс 40 орчим тамирчин оролцож байна.

Эх сурвалж: Erdenet.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top