Хоошёорюү “Фүжи ТВ” барилдаанд үзүүрлэлээ

2023 оны 02 сарын 06

Японы Фүжи телевизийн нэрэмжит сүмо бөхийн барилдаан энэ сарын 5-нд "Кокүгикан" ордонд боллоо.
 

Тэмцээнд маэгашира Дайэйшёо түрүүлж, сэкивакэ Хоошёорюү үзүүрлэлээ. Манай бөх энэ тэмцээнд анх удаагаа оролцож байгаа нь энэ бөгөөд “Гэмтлээ сэдрээхээс болгоомжлон, болгоомжлон барилдлаа. Үзүүр түрүүнд үлдэж чадсандаа баяртай байна. Энэ тэмцээнд ирэх жил түрүүлэхээр хичээх болно” гэж сэтгүүлчдэд ярилаа. Фүжи телевизийн нэрэмжит барилдааны түүхэнд ганцхан бөх гурав дараалан түрүүлсэн нь түүний авга ах Асашёорюү юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.9.46.182) 2023 оны 02 сарын 07

Сумо ч яахав хэрэгтэй юм биш. Харин нэг ч гэсэн монгол хоолондоо хүрсэн нь сайн хэрэг

0  |  0
(106.129.69.56) 2023 оны 02 сарын 07

Хоошёорюү Макүүчид үзүүрлэж\nХокүсэйхо Жүрю д үзүүрлэсэн гэсэн.

0  |  1
Top