Бага насны хүүхдийг дайрч зугтсан жолоочийг илрүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 04

Энэ оны хоёдугаар сарын 01-ний өдөр СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд Приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан.

Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, осол гаргасан приус маркийн автомашины жолоочийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул жолооч та замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцоно уу!

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.88.119) 2023 оны 02 сарын 04

Харамсалтай зам тээвэрийн хуулиа чангал олон хүүхэд зам тээвэрийн осолоор амь насаа алдах гэмтэж бэртэж хөгжилийн бэрхшээлтэй болох юм

2  |  0
Top