2027 оны Азийн цомын тэмцээн Саудын Арабт болно

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Бахрейнд болсон Азийн хөлбөмбөгийн холбооны 33-р их хурлаар 2027 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Саудын Арабт зохион байгуулахаар болсныг хоёрдугаар сарын 01-нд албан ёсоор мэдэгджээ.

Саудын Арабын Спортын сайд Абдул Файсал хэлэхдээ: “2027 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг олж авсан нь Саудын Арабын хөлбөмбөгийн хувьд түүхэн, сэтгэл хөдөлгөм мөч байсан” гэжээ.

Саудын Арабт Азийн цомын тэмцээн анх удаа болох гэж байгаа нь энэ юм. Саудын Арабын шигшээ баг 1984, 1988, 1996 онуудад Азийн цомд гурав удаа тэргүүн байранд шалгарч байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top