Өнөөдөр "ДЭЛХИЙН УС, НАМГАРХАГ ГАЗРЫН ӨДӨР" тохиож байна

2023 оны 02 сарын 02

Өнөөдөр "Дэлхийн ус, намгархаг газрын өдөр" тохиож байна.

Жил бүрийн хоёрдугаар сарын 02-ны өдөр "Олон Улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц /Рамсар/-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Рамсарын конвенцын гол зорилго нь дэлхийн улс орнууд хамтран орон нутаг, бүс нутаг, үндэсний болон олон улсын хамтын ажиллагаагаар бүх ус, намгархаг газрыг тогтвортой хөгжлийн төлөө зохистой ашиглах, хамгаалах юм.

Энэ жил тус өдрийг "Ус, намгархаг газрыг нөхөн сэргээх цаг нь болжээ" хэмээх уриатайгаар дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Сүүлийн 50 жилд ус, намгархаг газрын 35 хувь нь устаж үгүй болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top