Мамиашвили: Орос тамирчдын олимпод орох нөхцөл бол шийтгэл юм

2023 оны 02 сарын 01

ОУОХ-ноос нэгдүгээр сарын 25-нд орос, беларусь тамирчдыг олон улсын тэмцээн, Парис-2024 олимпод оролцуулж болох нөхцөлийг танилцуулсан. Юуны өмнө туг далбаа, сүлд дуулалгүй, мөн Украинд хийж байгаа цэргийн тусгай ажиллагааг дэмжээгүй тамирчдыг олимпод оруулж болох юм гэж мэдэгдсэн.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн  Михаил Мамиашвили “Матч ТВ” телевизийн “Есть тема!” нэвтрүүлэгт оролцохдоо дээрх болзол, нөхцөлүүдийг шийтгэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Мамиашвили “Хэрэв үнэхээр ийм болзол тавьж манай тамирчдыг олимпод оруулах гэж байгаа бол энэ нь олимпод орох боломж олгож байгаа биш шийтгэж байгаа явдал болно. Яагаад гэвэл энэ болзол тамирчин, дасгалжуулагч болгоны өмнө маш том сорилт, дуудлага гарч байна гэсэн үг. Улс, эх орноосоо төдийгүй өөрөөсөө урвах хэрэг гарна шүү дээ. Спортын бусад холбоод ямар шийдвэр гаргахыг би мэдэхгүй байна. Гэхдээ тодорхой ганц зүйл байгаа нь өөрийгөө болон гэр бүл, хүн чанараа үүрд мөнхийн зовлонд унагаан байж олимпод оролцох хэрэг байна уу” гэж ярьжээ.

Мөн хэрэв оросуудыг олимпод оролцуулбал Украины тамирчид эсэргүүцэл зарлаж, олимпод оролцохгүй гэж мэдэгдсэн талаар “Би бойкотыг эсэргүүцдэг хүн. Олон улсын бөхийн холбоо бол 200 гаруй гишүүнтэй том холбоо. Тэдний ихэнх нь үүсээд байгаа байдлыг шүүн хэлэлцэж байгаа. Америкчууд өөрсдөө 1980, 1984 оны олимпын жишээг эргэн санаж, бойкот ямар ч үр түнгүй гэдгийг ярьж байгаа. Ядаж спортын талбайд нэг нэгэнтэйгээ уулзаж, үг хэлээ ойлголцох хэрэгтэй. Дутуугийн мэдрэмжтэй улсууд л бойкот хийхийг уриалдаг. Харамсалтай нь украинчууд эрүүл саруулаар сэтгэхгүй байна. Бөхийн ертөнцөд бага ч гэсэн жинтэй бүх улс бойкотыг эсэргцүүцэж байгаа” гэж нэмсэн байна.

ОУОХ-ноос 2022 оны хоёрдугаар сараас орос тамирчдын олон улсын тэмцээнд орох эрхийг хассан. Өнгөрсөн 11 дүгээр сард “Дакар-2023” уралдааны зохион байгуулагчид орос тамирчдыг Украины дайныг эсэргүүцэж байна гэж анкет бөглөсөн тохиолдолд оролцуулна гэж мэдэгдсэн. Ингээд Оросын “КАМАЗ‑мастер” баг оролцохоос татгалзсан билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цээмээ.(66.181.160.17) 2023 оны 02 сарын 04

Барууныхан болон Укриан . Америкийн энэ муухай хориг арга хэмжээг эсэргүүцэж байна. Оросын явуулж байгаа бодлого Укрианы нацисст дэглэмийг устгаж орос орноо хамгаалах тууштай тэмцэл мөн.Укрианд зэвсэг нийлүүлэхээ зогсоо. АНУ. ЕХ. Сөнөх болно.

1  |  0
Зочин(202.126.90.51) 2023 оны 02 сарын 04

Орос ялна . Янкууд хохолууд европийн гомонууд яаж ч чадахгүй үгэнд нь ороогүй бол эдийн засагаар нь боож , ардичлал нэртэй улс орныг нь устагдаг . Дэлхий нийт америк болоогүй цагт байлдаж л таарна . Цөмийн зэвсэгтэй орныг доромжилвол яадагыг үзүүлэх л хэрэгтэй . Орос Хятад ялах л болно манай нутагыыг харж байгаа улс

2  |  0
Зоч(64.119.24.33) 2023 оны 02 сарын 03

Таймазов тэргүүтэй Бөхчүүдээс бүрдсэн цэргийн нэгж Украйны эсрэг байлдаж байгаа гээд оросын өөрсдийн мэдээлэл явж байсан.Хуучин ахлах дасгалжуулагч Жамболат Тэдээв бол бид,манай бөхчүүд дайныг дэмжиж байна гэж хэд хэдэн удаа ярилцлага өгч байв.Спорт улс төрөөс ангид гэж бахирдагчуудын жинхэнэ төрх

1  |  0
Зочин(192.82.84.11) 2023 оны 02 сарын 03

Орос бехчууд ч ихэнх нь цэрэг, цагдаа хучний байгууллагын алба хаагчид байгаа биз дээ, украйны дайнд шууд болон дам оролцоотой л нехед байгаа, бехчууд бол угаасаа шаансгуй, тэрийгээ ч мэдээд ийм юм ярьж байгаа нь ойлгомжтой

1  |  0
Top