Zagreb Open-2023: Монгол бөхчүүдийн оноолт

2023 оны 02 сарын 01

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох “Zagreb Open” тэмцээн өнөөдөр Хорватын Загреб хотод эхэлж байна. Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан нар оролцоно.

Өнөөдөр эрэгтэй бөхчүүдийн сугалаа явагдлаа. Эмэгтэй сугалаа орой 22 цагаас болно.
 


2-р сарын 1

17:00 – Урьдчилсан барилдаан, эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 86кг.

22:00 – Сугалаа, эмэгтэй жингүүд

02.00 – Финалын барилдаан, эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 86кг.

2-р сарын 2

17:00 -  Урьдчилсан барилдаан, эрэгтэй 79, 92, 97, 125кг. Урьдчилсан барилдаан, эмэгтэй  50, 55кг.

22:00 – Сугалаа, сонгомол барилдаан жингүүд.

02:00 – Финалын барилдаан, эмэгтэй 50, 55кг, эрэгтэй 79, 92, 97, 125кг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юв(64.119.26.105) 2023 оны 02 сарын 01

Ямар сайтнаас мэдээлэл авч болох вэ

1  |  0
овид(64.119.27.175) 2023 оны 02 сарын 01

Тэр Хонгорзулыг яагаад сайн байхад нь аваачаагүй юм бэ? Хөдөөний хэн ч биш дасгалжуулагчийх гээд ад үзсэнүү. Хэрүүлч ах дүү Хосёбайч Цогтбаяр нар, атигар Сүхбаатар нарын нэг их сайн биш байгаа Орхон, Цэрэнчимэд нарын хөгшчүүдээ бас барилдуулаад яваад л байх санаатай биздээ

1  |  0
Top