А.Ганбаатар АХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Бахрейны Манама хотод Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ноос зохион байгуулсан 33 дугаар конгресс амжилттай болж өндөрлөлөө.

Уг конгресст АХБХ-ны гишүүн орнууд болох 46 улс албан ёсны эрхтэйгээр оролцож ирэх дөрвөн жилийн шинэ удирдлагын баг, удирдах зөвлөл, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн сонгож дараагийн дөрвөн жилд хийгдэх ажлуудаа хэлэлцэж баталлаа.

Энэхүү арга хэмжээн Олон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ноён Жианни Инфантино /FIFA/ оролцож хүндэтгэлийн үг хэлж, Катар улсад 2022 онд зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжиллтай болж өнгөрснийг дурьдаад, ази тив өндөр оролцоотой оролцож, хамтдаа дэлхий даяар хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд Азийн хөлбөмбөгийн Холбоотой бодлого, төлөвлөлтийг нягт уялдаатай ажиллаж байгаа талаар болон Олон улсын хөлбөмөгийн холбооноос Ази тивд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллүүдийг оролцогч улс орнуудын Хөлбөмөгийн холбоодын удирдлагуудад өгч, нэгдсэн мэдээллээр хангаж, арга хэмжээнд амжилт хүслээ.

АХБХ-ны 33 дугаар Их хурлаар АХБХ-ны Ерөнхийлөгчөөр Шейх Салман Бин Халифа улиран сонгогдож, шинэ удирдлагын баг шинэчлэн бүрдэж, Дэд Ерөнхийлөгчөөр Зүүн бүсийг төлөөлж Монгол Улсаас МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар 2023-2027 онд АХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Тэрээр 2019 онд Азийн том орны Хөлбөмбөгийн холбоодын Ерөнхийлөгч нартай өрсөлдөн АХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Конгресс арга хэмжээний хүрээнд Монголын Хөлбөмбөгийн холбооны удирдлагын баг Азийн гишүүн бусад холбоодтой хийж хэрэгжүүлэх төсөл хөтбөлбөрүүдээ уялдуулах, хамтран ажиллах, тамирчдын нөхөрсөг тоглолтууд, бусад улс орнуудад очиж бэлтгэл сургуулилт хийж, туршлага хуваалцах олон хөтөлбөрүүдийг хэлэлцэн тохиролцлоо.

Энэхүү төсөл, хөтөлбөрийн эхний шат болгож Катарын Хөлбөмөгийн холбоотой Монгол Улсын дасагалжуулагийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой эхний хөтөлбөрийг эхлүүллээ.
 


МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Д.Тэрбаатар нарын зүгээс Дасгалжуулагчийн боловсролын асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид өөрийн улсад А Зэрэглэлийн дасгалжуулагч бэлдэх эрх авч, АХБХ-ны А конвенцид нэгдэхийн тулд Монголын ирээдүйтэй залуу дасгалжуулагч, сургагч баш нарыг Pro зэрэглэлийн сургалтад хамруулах талаар 2022 оны ОУХБХ-ны Их хурлын үеэр хэд хэдэн орны холбоотой хамтран ажиллах хүсэлт тавиад байсан юм. Тэдгээрээс хамгийн түрүүнд ийнхүү Катарын Хөлбөмбөгийн Холбоо нэг дасгалжуулагчийг дэмжиж сургахыг зөвшөөрсөн бөгөөд дасгалжуулагч Б.Гарьдмагнайг Катарын Хөлбөмбөгийн холбооны зүгээс ирүүлсэн материалуудтай танилцаж, өөрсдөө сонгон шалгаруулж авсан.

Бахрейнд болж буй АХБХ-ны Их хурлын үеэр Катарын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчтэй уулзах үедээ МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хүсэлт тавьснаар Б.Гарьдмагнайгийн Катар улсад байх үеийн зардлыг Катарын Хөлбөмбөгийн холбоо даахаар болсон юм. Энэ бол МХБХ-ны үйл ажиллагааг Ази тивд өндөр үнэлж, олон холбоод эн тэнцүү хамтран ажиллаж байгааг харуулж байгаа билээ.

Дасгалжуулагч Б.Гарьдмагнай өнөөдөр (2023.02.02) Катар Улсын Доха хотыг зорьсон ба 4 модуль бүхий сургалтынхаа эхний хэсэгт хамрагдаж эхлэх юм.

Дараагийн дасгалжуулагчдын бэлдэх асуудлаар Йордан, Австрали, Узбекистан зэрэг орнуудтай ярилцсан  бөгөөд Монгол улсад Pro зэрэглэлтэй олон дасгалжуулагч  шат дараатай бэлтгэж, Хөлбөмбөгийн спортод өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(41.85.177.91) 2023 оны 02 сарын 02

Сайн байна уу Хатагтай ноёнтоон\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 33 7 55 40 49 85

0  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top