Иван Ярыгин: Манай 4 бөх алтан медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

ОХУ-ын Красноярск хотод өчигдөр (2023.01.26) чөлөөт бөхийн олон улсын “Иван Ярыгиний цом” тэмцээн эхэллээ.

Нийт 12 орны 300 бөх оролцож байгаа тус тэмцээнд Оросын шилдэг тамирчид зодоглодог тул түрүүлэхэд ДАШТ-ээс хэцүү гэж яригддаг билээ. Оросоос хүссэн болгон нь бас барилдахгүй. Өндөр шалгуураар зөвхөн шилдгүүд нь л буюу УАШТ-ий топ-5 бөх (2022); 2) Спартакиадын шилдэг-3 (2022); 3) "Иван Ярыгин - 2022" тэмцээний шилдэг 3 бөх; 4) PWL-1, PWL-2 тэмцээний топ-3; 5) U-23 улсын аваргын тэмцээний эхний 3 бөх (2022); 6) U-20 УАШТ-ий эхний 2 бөх (2022); 7) ОХУ-ын үнэмлэхүй АШТ-ий эхний 2 бөх (2022); 8) Дмитрий Миндиашвилигийн тэмцээний эхний 2 бөх (2022) орох эрхтэй. Мөн зохион байгуулагч Красноярск муж бүтэн баг оролцуулдаг.

Өчигдөр эрэгтэй 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг жингийн барилдаанууд явагдаж, медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодорсон. Орой 19.15 цагаас медалийн төлөөх барилдаан эхлэх юм. Манай дөрвөн бөх алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байгаа.

Эрэгтэй

57 кг

Финал: Заур Угуев - Ахмед Идрисов

61 кг

Финал: Муслим Мехтиханов – Т.Түвшинтулга

70 кг

Финал: Евгений Жербаев - Иналбек Шериев

Эмэгтэй

50 кг

Финал: Мария Тюмерекова – Ц.Намуунцэцэг

55 кг

Финал: Екатерина Полещук - Ирина Ологонова

59 кг

Финал: Э.Даваачимэг - Юлия Писаренка (Беларусь)

65 кг

Финал: Златослава Степанова – Ө.Пүрэвсүрэн

1-р сарын 27

9:15 - 9:30 Хоёр дахь жин үзэлт – эрэгтэй 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг.

9:30 - 10:00 Эмнэлгийн үзлэг, жин – эрэгтэй 65, 79, 125 кг, эмэгтэй 53, 57, 62 кг.

12:00 – Дагах барилдаан – эрэгтэй 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг;

Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан - эрэгтэй 65, 79, 125 кг, эмэгтэй 53, 57, 62 кг.

18:30 – Нээлтийн ёслол

19:15 – Медалийн төлөө барилдаан – эрэгтэй 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг.

21:15 – Шагнал гардуулах ёслол.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уу(202.21.124.3) 2023 оны 01 сарын 29

Гарахгүй

1  |  1
Зочин(66.181.169.108) 2023 оны 01 сарын 27

ТВ-ээр гарах болов уу

2  |  0
Top