Олон улсын боксын холбоо 8 сая долларын шагнал олгожээ

2023 оны 01 сарын 25

Олон улсын сонирхогчдын боксын холбооноос (IBA) 2021-2022 онд тамирчдад найман сая ам.долларын шагнал олгосон гэж мэдэгдлээ.

Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умар Кремлев “Бид тамирчдынхаа санхүү, амьдралын түвшинг дээшлүүлэхийн тулд том тэмцээнүүдийн шагналын санг нэмсэн. Ингэж байж боксын нэр хүндийг өсгөж, олон хүүхэд залуучуудыг эгнээндээ нэгтгэнэ. Боксчид зодог тайлсан хойноо мөнгөгүй, ядуу үлдэж болохгүй” гэж ярьсан байна.

ОУОХ-ноос Парисын олимпын боксын тэмцээнийг тус холбооны оролцоогүйгээр зохион байгуулна гэж шийдвэрлээд байгаа. Мөн 2028 оны олимпын хөтөлбөрт боксыг оруулаагүй. Хариуд нь IBA холбооны тэргүүн Умар Кремлев ОУОХ-той шүүхдэн дайтахад бэлэн гэж зарлаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.84.11) 2023 оны 01 сарын 25

IBA еерее бутэхгуй газар, дандаа ул бутэх гаруудыг еренхийлегч болгоно, энэний емне узбекистаны билуу нэг гар баахан холион бантан хутгасан даа

0  |  0
Top