Бямба гарагт “Эко констракшн” ХХК-ийн нэрэмжит барилдаантай

2023 оны 01 сарын 25

Нэгдүгээр сарын 28-ны Бямба гарагийн 12:00 цагаас Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулсан “Эко констракшн” ХХК-ийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой. Монгол бөхийн өлгий нутгийн нэг, улсын олон алдар цолтнууд төрөн гарсан Цэнхэр сумын нэрэмжит барилдаанд бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top