Конишики: Тэрүнофүжи удахгүй байх

2023 оны 01 сарын 24

Мэргэжлийн сүмо бөхийн озэки асан, “Хавайн арлын махан бөмбөг” хэмээх Конишики зодог тайлснаасаа хойш АНУ, Японы урлагийн ертөнцөд хүчин зүтгэж байгаа билээ. Тэрээр энэ сарын 22-нд Японы TBS телевизийн “SUNDAY MORNING” нэвтрүүлэгт оролцож, сүмо бөхийн талаар яриа өрнүүллээ.

Конишики “Залуу бөхчүүд олноор гарч ирж байна. Котошёохо тэмцээний сүүлийн өдөр озэки Такакэйшёотой ижил даваатай гарч барилдлаа. Хацү башёд том цолтнуудаас илүү маэгаширагийн дээд хэсгийн жижиг биетэй сүмочид үнэхээр сайхан барилдсан. Тийм болохоор тэдний нэрийг цээжлэх ёстой гэж бодоод үзэж суулаа. Озэки асан Асанояма жюүрёод түрүүллээ. Сэтгэл зүй үнэхээр сайтай бөх юм. Озэки байсан хүн санданмэд унаад их зан, омог гээд хамаг юмаа хаяж байж дахин дээшилж чадна” гэж ярьсан байна.

Энэ үед хөтлөгч гэмтлийн улмаас жониданд унасан ч барилдсаар ёкозүна болж чадсан Тэрүнофүжигийн талаар асуулаа.  

Конишики “Ёкозүна хэдэн тэмцээнд барилдсангүй. Тэрүнофүжигийн хувьд хоёр өвдгөө гэмтээсэн хүн. Дахин барилдсан ч нэг их удахгүй байх. Өвдгөндөө их ачаалал өгдөг барилдаантай аварга. Өвдөг муу байхад жижиг биетэй бөхтэй барилдахад тун аймшигтай” гэж хэллээ.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.90) 2023 оны 01 сарын 27

Тэро аварга аугаа аврага, үнэхээр жонидонд унасан озеки цолтон буцаад дээд зиндаа хүртэл яваад екозүно болсон тохиолдол сумогийн түүхэнд байхгүй амжилт. Үүнийг аугаа гэж зүй ёсоор үнэлнэ.

5  |  1
Зочин(64.119.16.142) 2023 оны 01 сарын 27

Бололцоогоо тултал үзсиишдээ ах эгч нар нь харсан, мэдсэн одоо амар тайван ирж очоод амьдар чамайг хаа ч хэн ч хайрлана !

6  |  1
1(66.181.161.143) 2023 оны 01 сарын 27

Ер нь энэ спортод хүчээ зарж амжилт үзүүлсэн хүн гэхдээ л ганц дуурсагдах амьдрал тул бүхнийг ахин дахин хийгээсэй гэж хүсч байна\n

2  |  1
Зочин(192.82.84.11) 2023 оны 01 сарын 27

Удахгуй гэдэг ч унэн байх аа, хийдгээ хийсэн хун одоо биеээ бодох нь зев болох байх аа

8  |  1
Top