БНХАУ-д зургаан хоногт 13 мянган хүн КОВИД-оор нас баржээ

2023 оны 01 сарын 25

Хятад улсад энэ сарын 13-19-ний хооронд Ковид-19-ийн улмаас 13 мянган хүн нас баржээ. Түүнээс өмнөх сар гаруйн хугацаанд 60 мянга орчим хүн нас барсан талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлжээ.

Хятад улс өнгөрсөн сарын эхээр Ковид-19-ийн хяналт, олон нийтийн туршилтын дэлхийн хамгийн хатуу дэглэмээсээ татгалзсанаас хойш эмнэлэг, оршуулгын газрууд ачаалал ихтэй байна. Хятадын эрх баригчдын мэдээлсэн нас баралтын тоонд гэртээ нас барсан хүмүүсийг оруулаагүй бөгөөд зарим эмч нар Ковид-19-ийг нас баралтын гэрчилгээнд оруулахаас татгалзсан гэх мэдээлэл ч байна.

Энэ сарын 14-нд Хятад улс өнгөрсөн сарын 8-наас нэгдүгээр сарын 12-ны хооронд Ковид-ын улмаас эмнэлгүүдэд 60 мянга орчим хүн нас барсан гэж мэдээлсэн нь тахлын бүх хугацаанд өмнө нь мэдээлж байсан 5000 гаруй хүн нас барсан гэх мэдээллээс 10 гаруй дахин олон юм. Олон мужид оршуулгын газруудын цогцосны уутнаас эхлээд чандарлах зуух хүртэлх үнэ нэмэгдээд байгаа аж. Энэ жил Хятадад нэг сая гаруй хүн халдвараар нас барна гэж Их Британид төвтэй “Airfinity” эрүүл мэндийн фирм Ковид-19-ийн нас баралт энэ долоо хоногт өдөрт 36 мянгад хүрч болзошгүй гэж таамаглаж байна.

40 хоног үргэлжлэх Цагаан сарын аялалын эхний 15 хоногт 110 сая орчим зорчигч төмөр замаар аялсан нь өмнөх оны мөн үеийнхээс 28 хувиар өссөн байна. Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархвар судлаач Ву Зунёу бямба гарагт 1.4 тэрбум хүн амтай тус улсын 80 орчим хувь КОВИД-19-өөр халдварласан талаар мэдээлжээ. Сар шинийн баярын үеэр дэлхийн хамгийн том хүн амын шилжилт хөдөлгөөн болох бөгөөд вирусийг хөдөө орон нутагт тарааж, халдварын хоёр дахь давалгаа үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлолын үеэр тэрбээр ийнхүү мэдэгдээд байна. 

Хятадын Тээврийн яамнаас сар шинийн 40 хоногийн хугацаанд хоёр тэрбум гаруй зорчигч дотооддоо аялна гэж тооцоолж байна. Учир нь, тахал дэгдсэнээс хойш гурван жилийн дараа хятадууд дотоодын аялалын хязгаарлалтгүйгээр анх удаа гэр бүлтэйгээ уулзахаар төрөлх нутаг руугаа буцаж байна.  Хятадын төрийн CCTV телевизийн ням гарагт мэдээлснээр Сар шинийн өмнөх өдөр буюу баасан гарагт 26 сая гаруй зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь цар тахлын өмнөх 2019 оны мөн өдрийн аялагчдын ердөө тал хувь нь боловч 2022 оныхоос 50.8 хувиар олон байна. Сар шинийн баяр эхлэхийн өмнөх өдөр 4.1 сая гаруй хүн галт тэргээр, 756 мянган хүн агаараар аялсан байна. Тус улсын авто тээврийн систем тухайн өдөр 20 сая гаруй зорчигч тээвэрлэсэн нь 2022 оныхоос 55.1 хувиар олон байна.

Өмнө нь Бээжингийн их сургуулийн Үндэсний хөгжлийн сургуулийн судалгаагаар нэгдүгээр сарын 11-ний байдлаар Хятадын нийт хүн амын 64 хувь нь буюу 900 сая гаруй хүн Ковид-19-ийн халдвар авсан байх магадлалтай гэж үзсэн. Тус их сургуулийн судалгаагаар Хятад улс Ковид-ын хязгаарлалтаа зөөлрүүлснээс хойш 13 хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 20-ны өдөр ихэнх нутгаар тахал дээд цэгтээ хүрсэн байна. Арванхоёрдугаар сарын эцэс гэхэд тус улсын хаа сайгүй халдварын тархалт дээд цэгтээ хүрсэн нь судалгаагаар тогтоогджээ. Өнгөрсөн пүрэв гарагт Хятадын эрүүл мэндийн эрх баригчид ижил төстэй мэдэгдлийг гаргаж, Хятадад халдварын улмаас хэвтэх тохиолдол өнгөрсөн сарын сүүл, нэгдүгээр сарын эхээр дээд цэгтээ хүрснээсээ хойш буурсан гэж мэдэгдэв. Засгийн газрын мэдээллээр Хятад улс "Тэг Ковид" бодлогоо гэнэт халсны дараа өнгөрсөн сарын 8-наас нэгдүгээр сарын 12-ны хооронд Ковидтой 60 мянган хүн Хятадын эмнэлгүүдэд нас баржээ.

Гэсэн хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Майк Райан энэ сарын эхээр Хятадаас гаргасан тоо өвчний бодит үр нөлөөг дутуу илэрхийлсэн гэж мэдэгдсэн. Тус улсын эрүүл мэндийн дээд албан тушаалтнуудын дотоод тооцоогоор, өнгөрсөн сарын эхний 20 хоногт Хятадад бараг 250 сая хүн Ковид авсан байж магадгүй гэнэ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (202.179.21.222) 2023 оны 01 сарын 25

Ааль дээр бусад улсууд шиг байх нь яасий. 0 ковид бодлого ч гэх шиг хэзээ ч бүтэшгүй юм солиорч байснаас бусдын адил байсан бол өдийд тэр дархлаа нь тогтох нь тогтоод сандрал нь арилчихсан байх байлаа. Тэрбум гаруй хүнээс 100сая хорогдсон ч бараг мэдэгдэхгүй биз

0  |  0
САНАЛ(192.82.76.66) 2023 оны 01 сарын 25

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг болж байгаа юм байна. Хятад улс 1.4 сая хүн амтай, Ковидоор 1 сая хүн үхсэн ч огт мэдэгдэхгүй биздээ. жаахан хорогдвол зүгээр юм биш үү. Гэхдээ ах дүү хамаатан саднаа алдах нь мэдээж хэцүү л... ойлгож байна

1  |  0
Al (139.5.219.142) 2023 оны 01 сарын 25

Asngvide sain vh

0  |  0
Top