Такакэйшёод Ёкозүна болох тодорхой болзол тавьсангүй

2023 оны 01 сарын 24

Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлийн хуралдаан өчигдөр Кокүгикан ордонд болж, Хацү башёд түрүүлсэн озэки Такакэйшёогийн талаар хэлэлцлээ. Тэрээр 12 даваатай тэргүүлсэн билээ.

Ёкозүнагийн зөвлөлийн зарим гишүүн Такакэйшёод ёкозүна цол олгох талаар хэлэлцэх санал гаргасан ч Зөвлөлийн тэргүүн Комүра Масахико “Бусдаас илт тасархай түрүүлээгүй болохоор ихэнх гишүүн энэ удаад больё гэж үзсэн” гэж тайлбарлалаа.

Сүмогийн дүрэмд “Хоёр башё дараалан түрүүлсэн, эсвэл үзүүрлэсэн озэкид Ёкозүна цол олгоно” гэж заасан байдаг. Озэки Такакэйшёо өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээнд түрүү бөх Абитай ижил 12 давсан. Энэ нь үзүүрлэсэн гэсэн үг. Кюүшюү башёгийн дараа тус зөвлөлөөс Нэгдүгээр сарын тэмцээнд Такакэйшёог нэг ч өвдөг шороодолгүй, эсвэл бусдаасаа илт давуу түрүүлбэл ёкозүна цол өгөх талаар ярилцаж болно гэж мэдэгдэж байсан. Харин озэки Нэгдүгээр сарын тэмцээнд 12 ялалттай түрүүлэхдээ сүүлийн өдөр маэгаширатай даваа тэнцсэн байсан нь аварга цолны талаар ярилцах шаардлагагүй гэж үзэх үндэс болжээ.  

Тэгвэл ирэх Хаврын тэмцээнд озэки Такайкэйшёо түрүүлбэл яах вэ?

Энэ асуултад Зөвлөлийн тэргүүн Комүра Масахико “Ёкозүнаг эзгүйд Такайкэйшёо үнэхээр сайн барилдаж, үүргээ бүрэн биелүүлсэн. Тэр бол одоо ёкозүна цолд хамгийн ойрхон байгаа бөх. Гэхдээ ирэх башёд ямар амжилт үзүүлж, хэд даван түрүүлбэл ёкозүна болно гэх мэт зүйл энэ удаад огт яригдаагүй. Хаврын тэмцээний үр дүнг харж байж болно” гэж хэллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(66.181.180.63) 2023 оны 01 сарын 27

Үнэндээ хатуу ёс зүй юмаа,гэхдээ шударга ёс зүй юм!Монголд бол ”ёкозуна” гэж орилолдож бгаад ёко болгочих байсан байх шүү

3  |  0
Ж(202.9.46.235) 2023 оны 01 сарын 26

Манайд бол даян аварга болчихсон л юм байна

2  |  0
Хүн(139.5.217.235) 2023 оны 01 сарын 25

Япончууд дүрэм журам аа ягштал баримталдаг бүр бөмбөрцөгийн үлгэр дуурайлал болсон ард түмэн байх аа.

3  |  0
zochin(202.9.46.135) 2023 оны 01 сарын 25

Japanchuud Mongolchuudaas iluu shudarga bolohoor ogohgui, Mongold esregeerer pyaldaguud pyaldagdaj ochood orno. Mongol buhd shudarga ym bgui.

3  |  1
Зочин(192.82.84.11) 2023 оны 01 сарын 27

Япон бех юм чинь нэг их хатуурхаад байлгуй тэгсхийгээд егчих биз дээ

2  |  1
Top