Олон сорилтыг хамтдаа даван туулахыг уриалав

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 21

Швейцарийн Давос хотноо тав хоног үргэлжилсэн Дэлхийн эдийн засгийн форумын жилийн чуулган энэ сарын 20-ны өдөр өндөрлөв. Улс орнууд санал зөрөлдөөнөө сааруулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон сорилтыг хамтдаа даван туулахыг уулзалтад оролцсон улс төр, бизнес, эрдэм шинжилгээний салбарын олон төлөөлөгчид уриалав.

Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Борге Бренде мөн өдөр хаалтын үеэр хэлсэн үгэндээ, “Энэ жилийн жил тутмын хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, илүү шударга өсөлтийг дэмжих, дэвшилтэт технологийн ногдол ашгийг олгох зэрэгт ахиц дэвшил гарлаа” гэв. Дэлхийн эдийн засгийн уналтаас зайлсхийх, тогтвортой өсөлтийн хөтөлбөрийг бий болгох нь дэлхийн эдийн засгийг задрахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж тэрээр онцлоод бид илүү уян хатан, тогтвортой, эрх тэгш ирээдүйг бүтээж чадна, үүнийг хийх цорын ганц арга зам бол эв нэгдэл юм гэжээ.

Энэ удаагийн чуулга уулзалт нь "Хагаран задарч буй дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" уриан дор болов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш форумын үеэр илтгэл тавьж, өнөөгийн дэлхий дахинд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлов. Тухайлбал: Бидэнд хамтын ажиллагаа хэрэгтэй байгаа ч бид хагаран задарч байна хэмээн онцлон тэмдэглэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, амьжиргааны өртгийн хямрал, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, геополитикийн зөрчилдөөн, COVID-19 тахал, уур амьсгалын хямрал зэрэгтэй нүүр тулж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top