Жүжигчин Арсен Суховский тогонд цохиулж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Оросын жүжигчин, 18 настай Арсен Суховский тогонд цохиулж амиа алджээ.

Түүнийг үрчилж авсан ээж нь болох продюсер Юлианна Медведевагийн ярьснаар Арсен Москвад сургуульд орохоор Краснодараас явсан байжээ. Жүжигчин залуу барилга дээр ажиллаж байсан бөгөөд цалингаа авахаар дарга дээрээ очиход түүнийг тоолуурын зураг дараад ир хэмээн явуулсан байна. Арсен тоолуурын зураг авах гэж байгаад тог тохируулагчинд цохиулж амиа алджээ.

Түүний үхлийн дараа барилга дээрх хяналтын камерууд алга болсон байна. Арсены цогцос тог тохируулагчийн дэргэд хоёр өдөр болсны дараа олдсон талаар үрчилж авсан ээж нь ярьжээ.

Залуу жүжигчний төрсөн ээж нь 14 жилийн өмнө сансууруулах бодис тараасан хэргээр ял авч, хүүг продюсер Юлианна Медведева үрчилж авсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top