III Чарльз нэг тэрбум фунтийн ашгаа буяны үйлсэд зориулахыг хүсжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Их Британийн хаан III Чарльз салхин станцуудын жилийн ашиг болох нэг тэрбум фунтийг хааны гэр бүлийн нэмэлт санхүүжилт бус буяны үйлсэд зориулах хүсэлт гаргажээ.

“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, Букингемийн ордны төлөөлөгчид далайд байрлуулсан салхин станцуудыг түрээслэх тухай зургаан шинэ гэрээ байгуулсан тухай мэдэгджээ. Салхин станцууд хааны гэр бүлд ихээхэн орлого авчирч, албаны ёсны санхүүжилтийг огцом өсгөдөг байна. Цахилгаан станцуудаас олох ашгийг хаанд олгох эрхийг 2004 онд Тони Блэрийн Засгийн газар олгож байв. Хаан III Чарльз Зул сарын мэндчилгээндээ Их Британид амьдралын өртөг нэмэгдэж буй асуудлыг онцлоод салхин станцаас орж ирэх нэмэлт санхүүжилтийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах хүсэлт гаргасан байна.

Хааны гэр бүлийн санхүүжилт жилд 86.3 сая фунт байдаг. Нэг жилийн дотор хааны гэр бүлийн ашиг 43.4 сая фунтээр өсөж, 312.7 сая фунтэд хүрсэн бол далай дахь хөрөнгөний хэмжээ таван тэрбум фунт болж нэмэгдсэн байна. Сүүлийн жилийн тайлангаас үзвэл, хааны гэр бүлийн хөрөнгөний нийт хэмжээ 15.6 тэрбум фунтээр үнэлэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top