Энэрэнгүй байх ийм л амархан

2023 оны 01 сарын 21

CU-д сууж байтал гэр оронгүй бололтой даарчихсан ах хогийн савыг нь ухаж байлаа. Цаанаас нэг ажилтан “хогийн сав битгий ухаарай ахаа” гэсэн ч тэр сонсоогүй бололтой ухсаар. Яг тэр кассан дээр үйлчлүүлээд зогсож байсан хоёр ахын нэг нь ирээд хог ухаж байгаа ахыг "Хүүе чи боль. Наадахыг чинь хүмүүс цэвэрлэдэг гар" гээд баахан загнаад гаргачихсан.

Арай сонин загнаад гаргачихсан болохоор өмнөөс нь сонин болоод нөгөө ахыг дуудаад ядаж цай авч өгөх бодолтой боссон чинь цаанаас бас л нөгөө зад загнаж гаргасан ах "Хүүе юу хийгээд хог ухаад байдаг байна" гэж үглэж байснаа нэг сайн санаа алдаад "Хөөрхий хоол л хайж яваа байх даа" гэснээ “Хөөе нааш ир. Пирошки идэх үү. Хоёулаа пирошки идье" гээд нэг их хөөрхөн дууддаг юм даа. Нөгөөх нь ч баярлаад жигтэйхэн хурдан гүйгээд ирсэн. Тэгсэн чинь "Хоёр пирошки нэг сүүтэй цай энэ ахад өгчих" гээд мөнгийг нь төлөөд гарахдаа "Ахаа архиа болиорой. Хүн шиг амьдар. Амьдрал гоё шүү" гээд инээмсэглэв. Хал нь гаднаа хайр нь дотроо ийм хүн олон байгаасай. Хөндлөнгөөс харсан миний сэтгэл гэгэлзсэн байхад тэр хүн бол дотроо гэрэлтсэн нь лавтай. Энэ хүний үйлдэл энэрэнгүй байх ийм амархан гэдгийг бодогдуулсан нь тэр.

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.114.36) 2023 оны 01 сарын 22

Архи нэгэнт уудаг болчихсон хүмүүс өөрсдөө гарж чадахгүй болчихдогт л хамаг учир байгаа шүү . Сайхан сэтгэл гаргаж энэ залуу . Гэвч хүмүүст архи савнаасаа бусдыг дийлдэг гэж тойруулах бус архиар түр зуур сэтгэлээ хуурч засах хэрэггүйг, архи ёр нь хэрэглэхгүй байхыг өдөр тутам реклам тогтмол тв эээр гаргаад байхдаг шиг байнга л сануулж байх хэрэгтэй болов уу . Ниитэд

2  |  0
зочин(192.82.72.191) 2023 оны 01 сарын 22

Жинхэнэ эр хүн байна, ийм хүн одоо ховор болждээ хөөрхий

2  |  1
Уриал(59.153.115.178) 2023 оны 01 сарын 27

Ийм зүйл бичиж байгаарай! Уриал. .

3  |  2
Top