Мөсөнд авиралтын "Дэлхийн цом"-ын анхны медальт Н.Хэрлэн

2023 оны 01 сарын 16

Мөсөнд авиралтын Дэлхийн цомын 3 цуврал тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явсан Монголын шигшээ баг тун амжилттай тэмцээнээ эхлүүллээ.

Дэлхийн цомын цувралын эхний гараа БНСУ-ын Чхонсонд энэ сарын 13-15-нд явагдлаа. Энэ тэмцээнд 17 орны 90 тамирчин оролцсон бөгөөд 2020 оноос хойш анх удаа Ази тивд зохион байгуулагдаж байгаа тэмцээн болсон.

Мөн Азийн аваргын тэмцээн хамтдаа явагдсан онцлогтой болж өнгөрөв.
 
Тэмцээний хурдны төрөлд ОУХМ, Мөсөнд авиралтын Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт, Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээний  хошой IV байрын  шагналт Н.Хэрлэн хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогслоо.

Энэ нь Монголын багийн түүхэн дэх анхны Дэлхийн Цомын медаль болж байгаа юм. Мөн Азийн АШТ-ий мөнгөн медаль авсан амжилт үзүүллээ.
 
Энэ төрөлд Ираны дэлхийн аварга Мохсен Бехешти, манай Н.Хэрлэн хоёрын нэг түрүүлнэ гэж шинжээчид таамаглаж байсан юм. Манай тамирчин тэмцээнийг зохион байгуулагчдаас гарамгай амжилт гаргасан  тамирчдад олгодог тусгай урилга буюу Wildcard-ыг авч, дараагийн ДАШТ-д тухайн орны квотоос гадуур шууд оролцох эрх авсан байна.
 
Men’s Lead: 1. Heeyong Park (KOR), 2. Younghye Kwon (KOR), 3. Tristan Ladevant (FRA)

Women’s Lead: 1. Petra Klingler (SUI), 2. Woonseon Shin (KOR), 3. Sina Goetz (SUI)

Men’s Speed: 1. Mohsen Beheshti Rad (IRI), 2. David Bouffard (ROU), 3. Н.Хэрлэн (MGL)

Women’s Speed: 1. Lee Sughee (KOR), 2. Aneta Louzecka (CZE), 3. Catalina Shirley (USA)

Мөн СМ Д.Отгонхүү Дэлхийн цомын 8-р байр, Ази тивийн 6-р байр, СМ О.Сайханжаргал Дэлхийн цомын 12-р байр, Азийн тивийн 10-р байр, ОУХМ Д.Баасандорж Дэлхийн цомын 9-р байр, Азийн тивийн 7-р байр тус тус эзэлжээ. Монголын шигшээ баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 4-р байр эзэлсэн байна.
 
Одоо манай тамирчид нэгдүгээр сарын 25, 29-нд Франц, Швейцарт Дэлхийн Цомын хоёр гараанд оролцоно.
 
ОУХМ Н.Хэрлэн нь Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин. Уулын спортын мастер Х.Нямдоо, Монголын Хүндийг Өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаасан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.147) 2023 оны 01 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Top