Ирландад Украины дүрвэгсдийг майханд байрлуулсныг шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 06

Ирландад байгаа Украины дүрвэгсдийг Зул сарын баярын өдрүүдээр майхнуудад байршуулжээ.

Дүрвэгсдийн заримыг нь сургуульд байршуулсан байна. Гэвч өвлийн хүйтэнд майхан дүрвэгсдийг байршуулахад тохиромжтой газар биш гэх шүүмжлэлийг олон нийтийн зүгээс хэлж байгаа аж.

Цас орж, хүйтэрсэн Ирландад дүрвэгсдийг тохиромжгүй сууцанд оруулсан гэх шүүмжлэлийг орон нутгийн удирдлагууд мөн хэлжээ.

Украины дүрвэгсэд Их Британи болон Ирландад ирээд дорд үзэгдэж байгаа тухайгаа гомдоллох болсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top